Б.Идэрээ жvжигчин Б.Санcapмaaг oнилжээ

Комедичин Б.Идэpээг залуус андaхrvй. Алдсан ч хамаагүй хиймээр байгаа зүйлээ тултал хий хэмээн бусдыг зоригжуулдаг. Тэрбээр өөрийн подкастынхаа анхны дугаарын зочноор жүжигчин Б.Сансармааг урин ярилцаж байсан удаатай.

Б.Сансармаа Америкт жүжигчний мэргэжлийг эзэмшсэн нэгэн. Тэрбээр хэлний мэдлэг өндөр байсан бөгөөд тиймдээ ч хичээлдээ төвөггүй суралцсан аж. Сургуульдаа ганцхан ази оюутан нь байсан гэдэг.

Тухайн жүжигчин аливаа дүрд орохын тулд өөрийгөө хаяад бүтээх гэж буй хүнийхээ дүрд орж байж тоглоно гэв. Ийнхүү монгол жүжигчдээс содон жүжиглэх ур чадвар эзэмшсэн түүнийг Идэрээ онилжээ.

Монголдоо ирсэн цагаасаа хойш дэлгэцийн бүтээлд хүч үзнэ хэмээн ярьж явсан Б.Идэрээ мөрөөдлөө биелүүлж буй гэнэ. Тэрбээр Тал нутгийн зомби гэх нэртэй киноны зураг авалтаа эхэлсэн байна. Уг кинондоо Б.Сансармааг гол дүрдээ сонгожээ.

Б.Сансармаа нь сэтгүүлч мэргэжилтэй. Ингээд жүжигчин болохоор суралцжээ. Жүжигчний мэргэжлээ зөв л хийхийг эрмэлздэг гэнэ шүү. Монголд ганц кинонд тоглоод амьдарна гэдэг хэцүү хэмээн хуучилж байсан удаатай.

error: Content is protected !!