С.Жавхлан Ардчилсан намаас гарч байгаагаа мэдэгдэв

МУГЖ, дуучин С.Жавхлан өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлан Ардчилсан Намаас гарч байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр тус нам нь xэpүүл ypуултай байгаа нь түүнд таалагдахгүй байгаа учир ийм шийдвэр гаргаж байгаагаа хэллээ. Урдахаа хийж чадахгүй xэpүүл хийгээд байхаар улс орноо яаж хөгжүүлэх вэ дээ хэмээн хэлсэн юм.

Нөхөн сонгууль болох гэж байна. Энэ сонгуульд намайг дэвшинэ, дэвшихгүй гэдэг мэдээлэл явсан. Би энэ мэдээллийг маш их гайхаж хүлээж авсан. Надад нөхөн сонгуульд оролцох ямар ч санаа байгаагүй. Миний саяны хэлсэн зүйлийг ямарваа нэгэн байдлаар битгий гуйвуулаасай гэж хүсэж байна.

Миний бие Хамаг Монгол төслийг 2012 оноос эхлүүлсэн. Би соёлын биет өвийг хамгаалах, мартагдсан зүйлийг сэргээн хойч үедээ өвлүүлэхийн төлөө явдаг.

Сүүлийн үед Ардчилсан нам маш их чэрүүл уруултай байх болсон. Миний зан, зарчимд нийцэхгүй байгаа учраас өнөөдөр АН-аас гарч байгаагаа зарлаж байна. Цаашид хийх ажил маш их байна. Соёлын өвөө ганц хоёр хүнээр тоглуулаад баймааргүй байна. Тиймээс өв соёлоо хамгаалж, уран бүтээлээ хийх зорилгоор АН-аас гарч байна.

Би ямар нэгэн байдлаар гомдож, туниагүй. Хэрэв гомдсон бол шууд л хэлдэг зантай хүн. Тиймээс АН-ын залуучууд, ах нартаа хамгийн сайн сайхныг хүсэн ерөөё. Хэрэв надаас асуух зүйл гарвал холбогдож байгаарай гэж хэлье гэв.

Түүний хувьд 2020 оны 5-р сард Ардчилсан намд элсэн батламжаа гардан авч байсан билээ. Тухайн үед тэрбээр ярихдаа, УИХ дахь АН-ын ес дэх гишүүн болж, Их Эзэн Чингис хааныхаа өлмий дор хуралддаг, хар цагаан сүлдээ шүтэн дээдэлдэг энэхүү бүл хүмүүс дээр би нэмэгдлээ. Ес дэх гишүүн болж бүтэн болгож байгаа энэ үйл явдалд туйлын их баяртай байна. Өнгөрсөн дөрвөн жилд ганцаараа дуу хоолой маань хүрдэггүй, өөрийн үзэл санааг Монголын өргөн уудам талаар хүргэх вэ гэдэг хүсэл санаа маань хэдий хичээж, өндөр хэмжээнд өөрийгөө дайчилсан боловч санасан хэмжээнд маань хүрсэнгүй. Гэхдээ би алгуурлаж, хойш сууж, үзэл санаанаасаа ухраагүй. Өнөөдөр би олуулаа болж байгаад баяртай байна. Монголынхоо цэлмэг хөх тэнгэр шиг орноо, Хонхны дуу цохиж, дахин хонхны дуу дуугаргаж, цэлмэг тэнгэр шигээ Монгол нутгаа цэнхэртүүлэх, хөхрөн цэнхэртүүлэх цаг айсуй хэмээж байсан бөгөөд 2020 оны УИХ-н сонгуульд тус намаас нэр дэвшин өрсөлдсөн ч УИХ-д суудал авч чадаагүй билээ.

error: Content is protected !!