Мисс Ю.Балжидмаа хуримандаа зэхэж явна уу

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шилдэг оролцогчдын нэг Ю.Балжидмааг танихгүй хүн ховор. Загвар өмсч, фото моделиор ажилладаг тэрбээр Miss Mongolia тэмцээнд хэд хэдэн удаа оролцсоны эцэст тэргүүн миссийн титэм гардсан нэгэн.

Залуусын овоо хараанд өртөөд байсан тэрбээр хайрын эзнээрээ Г.Анархүү гэх залууг сонгосон. Гэвч хүүтэй болоод хоёр тийш болсон. Ээжийн үүргээ гүйцэтгэж хүүтэйгээ хааяахан уулздаг гэх. Г.Анархүү нь өөрийн эмээгээрээ хүүгээ өсгүүлж буй гэх яриа сошиалд чих дэлсээд авсан.

Ганц бие болсон мисс, модель бүсгүйг хуримаа хийхээр зэхэж байна гэх шуум дэгдэв. Тэгвэл Ю.Балжидмаа найзынхаа хуримын гэрч болжээ. Сайхан бүсгүй заяаны ханьтайгаа удахгүй учрах биз ээ.

error: Content is protected !!