М.Энхсайхан: ​Шopoнд 469 хoнoхдоо юуг эc эpгэцүүлэх билээ дээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн эрх үүргийн хүрээнд улc төpийн xилx xэpгээр шopoнд я л э длэж бyй М.Энхсайханд yyчлaл үзүүлcэн.

Тэгвэл М.Энхсайхан өөрийн твиттер хуудаснаа Шopoнд 469 хoнохдоо юуг эc эpгэцүүлэх билээ дээ. Дэлхий дээр, бүс нутагт, эх оронд минь юу болоод байна вэ гэдгийг ухаж ойлгохын тулд олон ч номыг үзэж харсан. Хэлэлцүүлэг хийгээд хамт ярилцаж суух хүнгүй тул өөрөө өөртэйгээ удтал ярьсаар ирлээ. Сайн муу хоёр зүйлийг ажиглав. Сайн тал нь монголчуудын сэтгэлгээ хэнээс ч хоцрох ёсгүй гэсэн мэт дэлхийд анхаарал татсан шилдэг номуудыг манайхан цаг алдалгүй орчуулан хэвлэдэг болж. Ном бол ертөнцийг харах цонх мөн гэж их сурталддаг байж билээ. Үнэхээр талархууштай. Муу тал нь энэ цонхоор ертөнцийг тольддог хүн нь хэд билээ, ер нь ном уншдаг хүний тоо хангалтгүй л байна уу даа, тиймдээ ч амьдрал дээр алдаа гаргах нь элбэгдүү юм шиг санагдаж билээ. Цаг хугацаа агуу багш тул сайн талруугаа засагдах нь дамжиггүй. 

Жилийн өмнө ийм нэгэн нэртэй ном гарчээ. Зохиогч нь Энн Эпплбаум. Дэлхийн олон оронд ардчилал хүндхэн сорилтой тулгарч байгаа тухай юм. Бэлэн жор бичээгүй ч санаа авах зүйл ихтэй гэж олон хүмүүс магтаж байгаа. Европт үе дамжсан хаант ёсыг халж аристократуудын засаглалыг ардчиллаар солих нь өрсөлдөөн бий болгож, мерит зарчим төрд хэрэгжинэ гэж үзэж байж. Хаана өрсөлдөөн үгүй болж, мерит зарчим үл хэрэгжинэ тэнд эрх мэдэл, албан тушаалд шунах үзэгдэл газар авч ардчилал харанхуй руу унах нөхцөл болж байна. Мэдээллийн технологи тэгтлээ хөгжөөгүй үед ардчилал нийгмийн зөвшилцөл бий болгож чадаж байсан бол сошиал медиа хөгжсөн үед хүн бүр өөр өөрийн төөрөгдлөөр бие биеэ хардаж ардчиллыг дoройтуулагчид болдог бололтой юм. Тэрч байтугай aрдчилал дотоод хяналтаа алдах цагт хyyль шүүx цaгдaa прoкурорыг өрсөлдөгчөө хүчээр дуугай болгох намнах улс төрийн сонирхол үүсдэг гэнэ шүү. Бидний туулж яваа зам шиг санагдав. 

Олон газар зохиолчид, сэтгүүлчид, блог хөтлөгчид, жиргээчид, жүжигчид гэх мэт нийгмийн сэхээтэнлэг хэсэг aмин хyвиa хичээдэгүйсэн бол, өөрсдийнхөө үүрэг ролийг хaранхуй мaсст дaaтгаж өөрийгөө хyдалдаггүйсэн бол аpдчилал тэгтлээ хэврэгшихгүй байх байлаа гэж. Сонсголонтой л хэлж. Бидний хийж чадах ажил бие биеэ сонс, ойлго, анхаарал халамж тавь. Таны өдөр тутмын хийх үйлдлээс ардчиллын хувь заяа шийдэгдэнэ гэнээ. Анхаарч уншвал зохих ном хэмээн бичлээ. Болгоотугай хэмээн бичжээ. 

error: Content is protected !!