Гавьяат тамирчин О.Насанбурмаа зодог тайлжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, чөлөөт бөхийн ДАШТ-ий нэг мөнгө, гурван удаагийн хүрэл медальт Монголын анхны эмэгтэй тамирчин О.Насанбурмаа зодог тайлжээ.

Тэрбээр Монголын чөлөөт бөхийн холбооноос Төв аймагт зохион байгуулсан Осло-2021 насанд хүрэгчдийн Дэлхийн авраг шалгаруулах сорил тэмцээний үеэр ийнхүү зодог тайлж байгаагаа мэдэгдэж, бөхийн дэвжээндээ хүндэтгэл үзүүлсэн байна. 

О.Насанбурмаагийн олон улсын хэмжээнд гаргасан амжилтуудыг дурдвал:  

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний

  • Токио 2008 – Хүрэл
  • Истанбул 2011 – Хүрэл
  • Будапешт 2013 – Хүрэл

Гуанжоу 2010 Азийн наадам – Хүрэл 

Азийн аварга шалгаруулах тэмцээний

  • Токио 2004 – Хүрэл
  • Чэжү 2008 – Мөнгө
  • Шинэ Дели 2013 – алт
  • Бишкек 2018 – Мөнгөн медалийг тус тус хүртэж, Монгол Улсынхаа нэрийг гаргаж байсан юм. 
error: Content is protected !!