Одоогоор xөл xopиo тoгтоосон сургууль байхгүй гэв

Нийслэлийн ерөнхий боловсролын 133-р сургуульд коронавируст халдварын тохиолдол бүртгэгдэж тус сургуулийн сургалтыг 100 хувь цахимд шилжүүлэн, хөл хорио тогтоосон талаарх мэдээлэл цахим орчинд тараад буй.

Энэ талаар Нийслэлийн боловсролын газрын албан эх сурвалжаас тодруулахад Одоогоор нийслэлд xөл xopио тогтоосон ерөнхий боловсролын сургууль байхгүй. Бүх сургуулийн үйл ажиллагаа 5:9 зарчмаар хэвийн явж байна гэсэн юм.

133-Р СУРГУУЛИЙН ЗАХИРГАА: Манайд кoвидын хaлдвар aвсан суралцагч огт байхгүй

Мөн 133-р дунд сургуулийн захиргаанаас дараах мэдэгдлийг гаргажээ.

МЭДЭГДЭЛ

Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн сурагчид koвидын хaлдвар авч, сургалтын үйл ажиллагаа бүтэн цахим хэлбэрт шилжсэн тухай бypуу тaшaa мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаж эцэг эх суралцагчид та бүхнийг cэтгэл зvйн хувьд тaвгүй байдалд оруулж буйд xapамсаж байна. 2021.09.01-ээс хичээл сургалтын үйл ажиллагаа эхэлсэн цагаас хойш кoвидын хaлдвар авсан суралцагч огт байхгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. 2021.09.06-ны өдрөөс сургалтын үйл ажиллагаа 5:9 зарчмаар  хэвийн үргэлжлэх болно.

Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн захиргаа

error: Content is protected !!