Мөнгийг араасаа гүйлгэдэг мисс Ө.Буянхишиг зураач болжээ

Нэгэн цагт загварын тайзан дээр мандаж байсан хүн бол яахын аргагүй Ө.Буянхишиг билээ.

Түүнийг топ модель Одгэрэлийн шийрийг хатаах чадварлаг нэгэн болж чадна хүмүүс ам уралдаг хэлэлцдэг байсан боловч загварын салбараас хөндийрч уран зургийг салбарт хөл тавьсан юм.

Тэрээр дэлхийн усны хувцастай гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн 160 орны үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй өрсөлдсөний эцэст тэргүүн байрны шагнал болон шилдэг гоёлын даашинзтай бүсгүй шагналыг давхар хүртэж байсан адтай, авхаалжтай, үзэсгэлэнтэй бүсгүй юм.

Нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа Одгэрэл эгчийг сэтгэлдээ маш их хүндэлдэг. Хүнийх нь хувьд тэр эмэгтэйгээс сурч мэдэх юм их бий.

Амьдралаас нь ч суралцдаг. Моделийн хувьд маш сайн модель, их гоё сайхан ааштай эмэгтэй хэмээн өгүүлж байсан билээ. Гэсэн ч тэр Одгэрэл эгч шиг ээ алдартай загвар өмсөгч болсонгүй бололтой.

Харин эсрэгээрээ алдартай уран зураач болох гараагаа эхлүүлсэн гэж хэлж болно. Тэр багаасаа л уран зурагт дурладаг нэгэн байсан бөгөөд арван жилдээ уран зургийн сонгон ангийг төгсөж байсан билээ.

Тэрээр Монгол улсын ерөнхийлөгч асан Х.Баттулгын охины экс нөхөртэй гэр бүл зохион үрийн зулай үнэрлээд авсан юм.

Түүнийг хэн ч харсан гадаад төрх нь өмнөхөөсөө эрс өөрчлөгдсөн байх бөгөөд алтан гартай эмч нарын буян л байх даа.

Мөнгийг араасаа гүйлгэдэг мисс хэмээн цоллуулж нvцгэн зургаараа бэлтэй эрчүүдийн нүдийг хужирладаг гэгддэг байсан загвар өмсөгч бүсгүй маань одоо өөрийн зурсан уран зургаар бэлтэй айлын ханыг чимэглэх болоод байгаа билээ.

error: Content is protected !!