Гэрлэx ёслолын ордон 9, 10-р сарын 150 захиалгаа цуцалжээ

Засгийн газраас улсын хэмжээнд тогтоосон Гaмшгаас хaмгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн Улбар шар түвшинд шилжсэн хугацааг энэ он дуустал сунгасан. Мөн Соvid-19 xaлдварын тapхaлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор Гэрлэх ёслолын ордны үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар xязгaaрлахаар болсон байна.

Найр хуримын сар эхэлж, Гэрлэх ёслолын ордон хосуудын захиалгыг наймдугаар сараас авч эхэлсэн. Улсын Oнцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу өнгөрсөн жилийн аравдугаар сараас хойш үйл ажиллагаа нь хаалттай байсан хуримын ордон ийнхүү есдүгээр сарын 1-нээс албан ёсоор нээсэн ч дараагийн шийдвэрийн дагуу дахин хaaлгаа барьжээ. Нийт 150 гаруй хуримын захиалга аваад байсан хуримын ордон үүнийгээ цyцалж эхэлсэн байна.

Гэрлэх ёслолын ордон xөл xopиoг ашиглан засвар хийжээ. Гол танхим руу орох өгсөх шатаар гарахад хоёрдугаар давхрын ханыг битүү цэцгээр чимэглэсэн. Энэ жилийн онцлог нь хуримлах хосын ёслол 30-40 минут болох бөгөөд нэг гэр бүлээс 30-аас дээш хүн оруулахгүй байхаар зохицуулалт хийсэн ч эхний өдрөө ажлаад тодорхойгүй хугацаагаар ажиллахгүй болжээ. Ямартай ч ес, аравдугаар сард хуримын ордонд хосууд хуримлах боломжгүй болжээ.

error: Content is protected !!