О.Осоржамаагийн фэйсбүүк хyyдас 2O сая төгрөгийн үнэ хүрчээ

Сошиал орчинд олны танил О.Осоржамаагийн фэйсбүүк хуудас бусдад зарагджээ. Тодруулбал, бизнесмэн Чойнхорын Эрдэнэдалай О.Осоржамаагаас фэйсбүүк хуудсыг нь 20 сая төгрөгөөр худалдаж авсан гэх мэдээлэл гарчээ.

Улмаар фэйсбүүк хуудсынхаа нэрийг Осоржмаа Dale Choi болгожээ. Тус хуудас нь өнөөдрийн байдлаар /09.06/ 229,534  дагагчтай байна.

Цахим орчинд идэвхтэй байж, байнга лайв хийн нэг дор 30,000 хүн цуглуулдаг О.Осоржамаа маань гэнэтхэн нам жим болсон. Тэгвэл үүний шалтгаан нь тэрээр өөрийн пейж хуудсаа зарж, өөр хүний нэр дээр шилжүүлсэн байна. Түүний хувьд ямар ч урлаг соёлын оддоос илүү цахим орчинд нөлөөтэй бөгөөд хэдхэн бүжиг бүжиглээд л цахим хуудаснаа 100 мянган дагагчийг ядах юмгүй татсан юм.

Тэр бүү хэл Осоржамаа лайвынхаа үеэр 00 орчихоод ирье гээд явахад нь түүнийг 30,000 хүн хүлээгээд байж байсан гэдэг. Ийм л нөлөөтэй, их хандалттай учраас фэйсбүүк хуудас нь өндөр үнээр зарагдсан нь дамжиггүй.

Осоржамаагийн пейжийг хэн авсан бэ?

Осоржамаа гэх түүний пейж өдгөө Осоржамаа Dale Choi гэх нэртэй болжээ. Пейж хуудсын нэр солих тохиолдолд эхлээд заавал хуучин нэрнийх нь нэг үгийг үлдээдэг тул ийнхүү сольжээ. Харин удахгүй пейж Осоржамаагийн нэрийг гэж Dale Choi болох нь дамжиггүй юм.

Пейж хуудсыг худалдаж авсан эрхмийн нэрийг Чойнхор овогтой Эрдэнэдалай гэдэг бөгөөд тэрээр мэргэжлийн санхүүгийн шинжээч юм байна. Түүний авсан пейж нь 137 мянган лайктай бөгөөд 230 мянган дагагчтай аж. Ийнхүү Осоржамаа маань удахгүй өөр шинэ хаяг нээн бидэнтэй уулзах биз ээ.

Ч.Эрдэнэдалай нь Английн Засгийн газрын Chevening тэтгэлгээр Лондонгийн их сургуулийг Санхүүгийн шинжлэх ухааны магистраар төгссөн юм. Эдүгээр өнгөц харвал 9911… утасны дугаар барьцаалж болон борлуулдаг ломбардны эзэн аж.

error: Content is protected !!