Хөтлөгчөөс захирал болсон Г.Анхбаярын мөрөөдлийн багийнхан

Монголын шоу бизнест өөрийн гэсэн өнгө төрхөө хэдийнээ олсон эрхэм бол Хөтлөгч Г.Анхбаяр. Өөрийн хөрөнгөөр телевиз хүртэл худалдаж авсан тэрбээр нэрийг нь голж захирал болонгуутаа сольсон гэдэг.

МCS-ийн Оджаргалын эгчийн охинтой нь хайр сэтгэлийн холбоотой болж нижгэр хурим хийж байсан нь саяхан. Түүний эхнэрийг А.Дөлгөөн гэдэг. Хосууд хүү, охинтой.

Хүү, охинтой айлыг мөрөөдлийн багаа бүрдүүлжээ хэмээдэг билээ. Тэгвэл Г.Анхаагийн мөрөөдлийн багийнхан их том болжээ.

Хамгийн өндөр ханштай, орлоготой Анхаа ч аль байдгаа гэр бүлдээ зориулдаг нь дамжиггүй биз. Ямартай ч жүжигчин бүсгүйтэй хайрын романс үүсгэж олонд зарлаж явсан Анхаа өдгөө томоожиж айл гэрийн түшиг тулгуур, сайн аав болжээ.

error: Content is protected !!