Алаг нүдэн Н.Онон өөртэйгөө дэндүү адилхан охиноороо гоёх болжээ

Энэхүү гэрэл зураг дээрх охиныг алаг нүдэн жүжигчин Н.Ононгийн төрсөн охин хэмээн сошиал хэрэглэгчид их л олонтаа эндүүрсэн. Тэгвэл түүний өөрт нь усны дусал мэт адилхан төрсөн охиныг О.Сондор гэдэг.

Гавьяат маань хааяа бага охиноо энэ тэндэхийн арга хэмжээнд дагуулан очдог байсан. Харин сүүлийн үед өөрийн инстаграмм хуудастаа өөртэйгээ дэндүү адилхан охиноороо гангарах болжээ.

Н.Ононгийн том охин нь хэдийнээ айлын болсон бөгөөд аавыгаа өвөө болгоод амжсан. Тэгвэл бага охин нь өдгөө сурагч. Аав нь хичээлд нь хүргэж өгч, авдаг морин жолооч нь болсон юм.

error: Content is protected !!