Ангууч Б.Баттөр монголоос явав

Ангууч” нэрээр залууст танигдсан холимог тулааны тамирчин Б.Баттөр Ододтой бүжиглэе шоугаар илүү олон хүнд танигдсан нэгэн болсон билээ. Тэрбээр Монголоос явж байгаа бөгөөд найзууд нь түүнийг үдэж өгчээ. Түүнийг зорьсон зорилгодоо хүрээд амжилтаар дүүрэн эх орондоо буцаж ирэхийг найзууд нь ерөөв.

Тэрбээр долдугаар сард өөрийн төрсөн өдрөө нижгэр тэмдэглэсэн юм. Түүнийг сошиал хэрэглэгчид есөн дүү, бяцхан охиноо ганцаараа өсгөж буй  21 настай Б.Ариунболорт гурван өрөө байрны мөнгө цуглуулж өгсөн гэдгээр нь мэддэг.  

Орчин цагийн охид бүсгүйчүүдийн краш болсон залууг явж байгаад нь олон краш нь гунигтай байгаа гэнэ. Ангууч явахаасаа өмнө Өнөр бүл хүүхдийн төвд хүүхдийн жюү жицүгийн клуб-г олон олон Олимп, Дэлхийн аварга төрөөсэй гэж, бэлэгдэж нээж өгсөн юм.

Энэ талаараа Ангууч, Ододтой бүжиглэе шоуны ялагч Б.Баттөр миний бие шагналын 50 сая төгрөгийг НҮБ-ын Хүүхдийн Сангийн хэрэгжүүлж буй хүүхдийн бие хамгаалах урлагийн клуб байгуулах ажилд хандивласан билээ… уг хандив дээр UNICEF Mongolia 50 сая төгрөгийн нэмэлт дэмжлэг үзүүлж, нийт 100 сая төгрөгөөр клуб маань босож босож Bolderdene Odsuren ах маань бүрэн дүүрэн тохижуулж янзалсан билээ. (клубт 186 хүүхэд хичээллэх боломжтой болно.) та бүгдэд маш их баярлалаа гэсэн юм.

error: Content is protected !!