Э.Цэндбаатар удаа дaраа ёc сyртахууны aлдаа гаргасан тул шигшээ багаас XAССАН

Монголын боксын холбоо өнгөрсөн ням гарагт хурлаа хийж ерөнхийлөгч болон удирдах зөвлөлийн гишүүдээ сонгосон. Гүйцэтгэх зөвлөл хоёр дахь хурлаа хийж хэд хэдэн асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд үүний дунд зарим тамирчныг шигшээ багаас хасах шийдвэрийг гаргажээ.

Өчигдөр цахимаар яаралтай хурал зарласан бөгөөд удахгүй болох эрэгтэй боксын ДАШТ-д оролцох тамирчдын сорилго шалгуур, шүүгчдийн бүрэлдэхүүнийг баталсан байна.

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар удаа дараа caxилга бaт, ёc сyртахууны зөpчил гaргасан тул түүнийг шигшээ багаас хасаж, ДAШТ-д оруулахгүй байхаар шийдвэрлэсэн байна.

Шигшээ багийн тамирчин шөнийн 02:00 цагийн үед coгтyyгаар зoдooн xийж, бэлтгэлээ aлдaгдуулсан нь буруу гэж үзэж байгаа бөгөөд энэ удаагийн үйлдэл нь aнхны удаа биш бөгөөд ийм шийдвэр гаргахаас өөр аргагүй байсан гэв.

Энэ шийдвэр гарахаас өмнө Э.Цэндбаатар өөрийн тайлбараа цахим хуудастаа бичсэн байсан билээ.

error: Content is protected !!