Yе vеийн Анна Каренина нарын тухай

Монгол улсын төрийн соёрхолт, ардын жүжигчин Намсрайн Сувд, залуу жүжигчин Н.Баярмаа нар Анна Каренинагийн дүрийг бүтээсэн. Үе Үеийн үзэсгэлэнт жүжигчдийн төлөөлөл болсон тэд театрын ажилчдын баяраа тэмдэглэжээ.

Улсын драмын театрын энэ цаг үеийн сайхан бvcrvйчvvдийн нэг Н.Баярмаа залуу Аннаг чадварлаг бvтээж чадсан. Өдгөө 72 настай ч дэлгэцнээ мөнхөрсөн ихэмсэг, үзэсгэлэнт дvp төpx нь одоо ч хэвээр Н.Сувд гуай ахмад дvpийг нь сайхан бvтээсэн билээ.

Жvжигчин Н.Баярмаа Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн. Тvvний xvvxэд нас Партизаны сангийн аж ахуйд өнгөрчээ. Түүний аав н.Нэргүй математикийн багш мэргэжилтэй хүн байсан бол ээж нь боловсролын салбарт ажилласан монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй хүн.

Тэрбээр эцэг, эхээс гурвуулаа. Айлын дундах охин. Нийслэлийн 74 дүгээр дунд сургуулийг төгссөн. Багаасаа л урлагт хайртай, жүжигчин болохыг мөрөөддөг байжээ. Соёл урлагийн их сургуульд шалгалт өгч, тэнцсэн байна. Жүжигчин бүсгүй их сургуулиа төгсөөд SBN телевизэд гурван жил кинонд дуу оруулсан гэдэг.

Телевизэд ажиллаж байхдаа Улсын драмын эрдмийн театр студийн ангид элсчээ. Хоёр жил дагалдан жvжигчнээр ажиллаж, vндсэн ажилтан болсон байна. Одоогоор драмын театрт найм дахь жилдээ ажиллаж байгаа ажээ.

Жүжигчин бүсгүй анх Бусаны кино наадамд түрүүлсэн Алсын удирдлага уран сайхны киноны Ану хэмээх бүсгүйн гол дүрд тоглосон байдаг. Дараагаар нь Сүүлчийн шөнө, Намайг хайрлаач, Сонголт, Халуун сэтгэл, Бvcгvйчvvд xaйpыг xvcнэ зэрэг дэлгэцийн уран бvтээлд тогложээ.

Жүжигчин Н.Баярмаа Алдарт эхийн одонтой ээж. Гэгээн Муза 14 дэх удаагийн олон улсын театрын наадмын шүүгчдийн нэрэмжит шагнал хүртсэн жүжигчдийн нэгээр тодорч байв. Бас энэ наадмын шилдэг залуу уран бүтээлчээр шалгарч байсан удаатай.

error: Content is protected !!