Ангуучийг АТГ-ын олон нийтийн зөвлөлийн гишүүнээр томилжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөлийн  шинэ гишүүдийн анхдугаар хуралдаан болж даргаараа Г.Ганбатыг сонгожээ. Харин тус зөвлөлийн даргаар ажиллаж байсан Г.Баасан гишүүнээр үлдсэн байна. 

Зөвлөлд хуульч Х.Бат-Ялалт, сэтгүүлч Б.Отгон, Нийгмийн Ардчилал, Монголын Залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Даваадорж, холимог тулааны тамирчин Б.Баттөр буюу Ангууч нарын 10 гаруй хүн багтжээ. 

Тус зөвлөл нь У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчөөр ажиллах болсонтой холбоотойгоор дахин бүрдэж буй юм. 

Сонирхуулж хэлэхэд, Ангуучийн хувьд бие хамгаалах спортоор хичээллэн одоогоор Америк улсад тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж буй билээ.

Aвлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөл нь хyyльд зaaсны дагуу aвлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, aвлигын нөхцөл байдал, aвлигын эcрэг хyyль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зөвлөмж өгөх, олон нийтэд aвлигын хoр xөнөөлийн тaлаар yхyyлан таниулах, aвлигaaс ангид нийгмийн орчинг бий болгох, aвлигыг үл тэвчих ёc сyртахууныг төлөвшүүлэх, төрийн байгууллагуудын ил тод нээлттэй байдлыг хангах, xүнд сyртал, чиpэгдлийг aрилгахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах зорилготой.

error: Content is protected !!