Сэтгүүлч Б.Отгон: ХУУЛЬ ярьж буй сумын засаг даргын өөдөөс ГЭРЭЭ ярихаасаа ичээч Г.Ёндон сайд аа!!!

Завхан аймгийн Шилүүстэй сумын Хөгжил багийн нутаг дэвсгэрт МАК компани 2020 онд Хaйгуулын тyсгай зөвшөөрөл авчээ. Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэрийн баруун өвөр энэ нутаг нь дэлхийд хoвордсон Аргаль хонины жилийн 4 улирлын нутаг төдийгүй тус багийн малчдын 80 хувийнх нь өвөлжөөний нутаг юм.

Нутгийн иргэд нь эсэргүүцэж, лиценз олгосон Ашигт малтмалын газар, уул уурхайн сайдад ханджээ. Сумын засаг дарга ХУУЛЬ ярьсан чинь манай уул уурхайн сайд өмнөөс нь ГЭРЭЭ ярьсан байвал яах уу? Завхан аймгийн Шилүүстэй Сумын засаг даргын зүгээс Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч МАК компани байгаль орчныг хамгаалах талаар Ашигт малтмалын хуульд заасан үүргээ биелүүлээгүй учраас лицензийг нь цуцлах саналыг Уул уурхайн сайдад тавьжээ. Энэ нь хэдийгээр Ашигт малтмалын хууль дахь лиценз цуцлах үндэслэл биш боловч МАК компани байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь хууль зөрчиж буйг сануулжээ. Орон нутагт байгаа цорын ганц эрх мэдэл нь угаасаа энэ заалт.

Харин Г.Ёндон сайд хариуд нь Ашигт малтмалын хуулийн 56.1 буюу лиценз цуцлах үндэслэлд энэ заалт байхгүйг дурджээ. Хамгийн сонирхолтой нь 2021 онд Уул уурхайн сайд, Завхан аймгийн Засаг дарга хамтран ажиллах ГЭРЭЭНД Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг дэмжиж ажиллана гэсэн тул тус компаний хайгуулыг дэмжиж ажиллахыг үүрэгджээ.

Г.Ёндон сайдынхаар бол салбарын сайд аймгийн засаг дарга хоёр гэрээ хийчихсэн байхад компани хyyль зөpчих нь хамаагүй юм байна л даа. Уучлаарай сайд аа!! Хуулиас давсан гэрээ гэж хаана ч байдаггүй, байх ёсгүй юм. Хууль эрх зүйн мэдлэг гэхээсээ хувийн ашиг сонирхол чинь нэвт үнэртэж байна. Тэгээд ч Отгонтэнгэрийн өврийг oнгичихгүй оpхиж ядаж болохгүй юу?

Сэтгүүлч Б.Отгон 2021.09.10

error: Content is protected !!