Булчинлаг биеэрээ ялгарах болсон жүжигчин Тодоо

Жүжигчин Шүүдэрцэцэгийг найз залуугаас нь холдуулж өөрийн хайр халамжаараа найрч чадсан залуу бол жүжигчин Э.Тодгэрэл. Монголын олны танил сайхан хосуудын нэгд зүй ёсоор багтаж хамтран амьдарч байсан тэдний харилцаа “Бид гурвын болзоо” киноноос үүдэлтэй гэнэ лээ.

Жүжигчин Шүүдэрцэцэг алс хол Америк орныг зорьж ажиллаж амьдрах болсон нь ч жүжигчин Тодоо түүнд хайртайгаа илэрхийлж, хайрандаа үнэнчээ батласаар ирсэн билээ. Ямар сайндаа инстаграмм хаягаараа зөвхөн Шүүдэрээгээ дагахав дээ.

Бие холдвол сэтгэл холддогийн нэгэн баталгаа болж тэд хэсэг хугацааны дараа хоёр тийш болсон гэх шуум явсаар байгаа ч хэн хэн нь албан ёсоор с.алсан тухайгаа мэдэгдээгүй байгаа юм. Шүүдрээгээс холбоогоо тасалсан гэх ярианд орсон ч энэ сэдвийг өөрийн биеийн өөрчлөлтөөр багагүй дараад байгаа Тодоо фитнессээр хичээллээд биеэ тордоод завгүй яваа сурагтай.

Булчинлаг биеэрээ шинэ төрхөө бий болгож буй тэрбээр тун удахгүй уран бүтээлээрээ ч мөн олон арван сэдвийн эзэн болох нь дамжиггүй биз ээ.

error: Content is protected !!