Гайхамшигт Ертөнц уран сайхны киноны гол дүрийн хоёр жүжигчин СТА цол тэмдэгээр шагнуулав

Өчигдөр /2021.09.10/ Гайхамшигт Ертөнц уран сайхны кино нээлтээ хийлээ. Киноны нээлтийн үеэр гол дүрийн жүжигчид болох Т.Нямдорж, Т.Бадамжав нар Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнагдлаа. Тус кино нь нээлтээ хийхээсээ өмнө ААВ ЗАРНА гэсэн зарааараа нийгэмд ихээхэн цoчрoл өгсөн билээ.

OI entertaiment-н 10 дахь бүтээл болох тус кино ийнхүү бүх кино театруудад гарахтай зэрэгцэн тус продакшний жүжигчин Т. Нямдорж Соёлын Тэргүүний Ажилтан цол тэмдэгээр энгэрээ мялаасан баярт үйл явдал боллоо.

Тус продакшн нь энэ жил уран бүтээлийн хувьд арвин их байгаа бөгөөд NO RULES олон ангит киногоо мөн дэлгэцнээ гаргаад удаагүй байгаа. Энэ кинонд мөн жүжигчин Нямдорж гол дүрийг бүтээсэн билээ.

Жүжигчин Т.Бадамжавыг үзэгчид Жерри нэрээр нь андахгүй. Мөн Алдар+Жерри инээдмийн цувралд тоглосноор нь үзэгчид илүү сайн мэдэх болсон билээ.

Ингээд хошин урлагийн Эмоци продакшинд харьяалагдаж яваа жүжигчин Т.Бадамжав Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр энгэрээ мялаалаа.

error: Content is protected !!