Ч.Лодойсамбуу: Үр хүүхдээ хэт их хайрлах нь ажилгүйдлийн бас нэг том шалтгаан

Улаан бал нэвтрүүлгийн хөтлөгч Ч.Лодойсамбуу цахим хуудастаа одоо цагт халамж хэтэрч ажилгүйдэл нэмэгдэж байгаа талаар өөрийн үзэл бодлоо ийн илэрхийлжээ.

Үр хүүхдээ хэт их хайрлах нь ажилгүйдлийн бас нэг том шалтгаан. Мөнхөд дэргэд нь байх юм шиг юм бүхнийг нь бэлдээд сургачихна. Хайрлаж байгаа нь энэ гээд үнэндээ хүүхдээ хорлоод байгаагаа ойлгохгүй.
Хөсрий эгчийн номонд гардаг даа. Эрхлүүлж угжсаар байгаад хайртай ишиг нь сүргээ захалж бэлчдэг болсоноос нэг өдөр чононд бариулаад үxчихдэг. Үүнтэй яг ижил хүүхэд эрт нийгэмшихгүй бол амьдрах чадвараа алдана. Яг тийм хүмүүс л ажил голоод эсвэл олны дунд эв зүйгээ олоод явж чадахгүй болоод ажил хийдэггүй. Тэдний буруу биш. Эрхлүүлсэн ээж аавын л буруу.

Тиймээс төр ч иргэдээ зөв хайрлах хэрэгтэй. Бие эрхтэн бүтэн хүмүүсийнхээ ажил хийж амьдралаа авч явах арга замд нь садаа бололгүй зүгээр л холдоод өгөх. Ажил хийх хүсэлгүй бол харин шууд хаях. Халамж зайлшгүй хэрэгтэй хэсэгтээ л алагчлалгүй, хүртээмжтэй дэмжлэг үзүүлэх.

Жич: Цалин бага учраас хийдэггүй энэ тэр бол зүгээр л шалтаг гэж боддог! хэмээжээ.

error: Content is protected !!