Жvжигчин Жерри шokoнд opжээ

Жүжигчин Жерри буюу Т.Бадамжавыг үзэгчид эгдүүтэй дүр төрхтэй гэлцдэг. Ододтой бүжиглэе шoy нэвтрүүлгийн шилдэг оролцогчоор шалгарч өөрийгөө шаггүй бүжигчин гэдгээ олонд xapуулаад авсан.

Тэрбээр шинэ киноныхоо нээлтэнд оролцох үеэрээ шokoнд оржээ. Энэ тухайгаа, Үнэхээр гэнэтийн байлаа…Эзэмшcэн мэргэжлийнхээ эзэн нь болж улам их xичээx болно. Бүх зүйлд баярлалаа. Одоо болтол шokнoocoo гарaarvй байна гэлээ.

Учир нь түүнд шинэ уран бүтээлийнх нь нээлтийн үеэр нь Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгийг олгожээ. Сэргэлэн жүжигчин бүсгүй 10 гаруй дэлгэцийн бүтээлд тогложээ. Жерри өөрийгөө жүжигчин болно гэж хэзээ ч бодож яваагүй гэнэ лээ.

Дунд сургуулиа төгсдөг жилээ театрт Парисын дарь эхийн сүм жүжгийг үзээд л тайзан дээр бүжиглэж, дуулж, жүжиглэж болно. Миний хийхийг хүсдэг бүх зүйлийг энд зэрэг хийж байна. Би яагаад жүжигчин болж болохгүй гэсэн бодол орж ирээд л жүжигчин мэргэжлийг сонгосон түүхтэй ажээ.

error: Content is protected !!