Жүжигчин Т.Энэрэл: Хань минь чамаараа бахархаж байна

Монголын урлагийн сайхан хосуудын тоог жүжигчин залуус нэгээр нэмсэн билээ. Тэд бол жүжигчин О.Итгэл, Т.Энэрэл нар юм. О.Итггэл Хоймор өнжих нар телевизийн олон ангит киноны дүрээрээ олны танил болсон. Өдгөө драмын театрт найруулагч, жүжигчнээр ажиллаж байгаа юм.

Тэднийг А.Хишигдалай, Болорцом нарын хамтран дуулсан Хайрын далавч дууны клипэнд тоглож байснаар нь залуус андахгүй танина. Т.Энэрэл хөөрхөн гэнэн дүрээрээ үзэгчдийн хайрыг татаж чадсан нэгэн.

Гурван хүүхдийн аав болсон О.Итгэл соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулжээ. Түүний эхнэр Т.Энэрэл сошиал хуудастаа, Хань минь чамаараа бахархаж байна… Энэ шагнал бол чиний минь чин сэтгэлээсээ тууштай хичээнгүй ажилласны үр дүн билээ. Баяр баяслыг минь хуваалцахаар ирсэн найзууддаа баярлалаа … Амьдралдаа үргэлж дурсан санах мартагдахгүй нэгэн сайхан өдөр байлаа хэмээсэн юм.

Хосууд хэсэг хугацаанд тусдаа амьдарсан гэлцдэг. Харин өдгөө элэг бүтэн амьдарч буйг нь сонссон фэнүүд нь ихэд баяртай байгаа гэнэ шүү.

error: Content is protected !!