GUYS хамтлагийн Лхагваа ДРАМ-н урлаг руу урважээ

Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв дэргэдээ Монголын уран бүтээлчидтэй хамтран Орфей театр байгуулж, нээлтээ нэрт зохиолч Ф. М.Достоевскийн Гэм зэм романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжгээр хийх гэж буй.

Cэтгэл зүйн төpлийн тус жүжгийг ОХУ-ын ГИТИС-ийг дүүргэсэн М.Батболд найруулах юм. Тэгвэл тус жүжгийн гол дүрд жүжигчин Д.Лхагва тоглох болжээ.

Guys хамтлагаар уран бүтээлийн гараагаа эхэлж, өдгөө LVA энтертайнмент байгуулан Амьдрал төсөл, Дурлалын гэмт хэрэг, Фэйсбүүк од, Мухар гудамж, 1990 зэрэг уран бүтээлийг үзэгчдэд хүргэснээр нь Д.Лхагвыг үзэгчид андахгүй.

Ташрамд дурдахад, Гэм зэм жүжгийг зохиолч Ф.М.Достоевскийн мэндэлсний 200 жилийн ойд зориулан төрсөн өдрөөр нь буюу ирэх арваннэгдүгээр сарын 11-нээс олны хүртээл болгохоор төлөвлөжээ.

error: Content is protected !!