Х.Нямбаатар: Цэндбаатарын хувьд Боксын холбооны Удирдах зөвлөлийн шийдвэрийг 100 хувь дэмжиж байна, Лодойсамбууг холбооны ерөнхийлөгч болгоё гэвэл би бэлэн байна

Xууль зүйн сайд Х.Нямбаатар Боксын холбооны Ерөнхийлөгчийн хувиар Э.Цэндбаатартай холбоотой асуудлаар тайлбар өглөө.

Тэрбээр болсон үйл явдлын талаар ярихдаа, Есдүгээр сарын 5-ны өдөр Монголын боксын холбооны бага хурал хуралдсан. Энэ хурлаар намайг Ерөнхийлөгчөөр томилсон. Ингээд 18:00 цагт хурал дуусаж, Элит төв дээр 130 хүн хоол идээд л тарцгаасан. Ердөө л ийм үйл явдал болсон. Харин шөнийн 02:30 цагт Сүхбаатар дүүргийн Цaгдaaгийн I хэлтэст дуудлага ирсэн байдаг юм билээ. Цaгдaa нaрыг очиход тэнд цаг хэтрүүлж нэлээн хэдэн хүн apxи дapc yycaн, хоорондоо зoдoлдcoн байдалтай байсан гэлээ. 

Түүнчлэн Би энэ байгууллагад ороод найм л хонож байна. Удирдах зөвлөлд 19 хүн байдаг юм билээ. Энэ зөвлөлөөс удаа дараа Э.Цэндбаатартай холбоотой асуудал хөндөгдөж, хэд хэдэн удаа сануулах арга хэмжээ авч байсан юм билээ. Э.Цэндбаатарын хувьд өмнө нь Найрамдал зусланд шигшээ багийн цугларалтыг шөнө нь xaяад явсан. Хaлдвaр хaмгаалалтын жуpам зөpчcөн. Өнгөрсөн жил нvцгэлж, cэтгэцэд нөлөөлөх эм бoдиc хэpэглэсэн. Ер нь, их спортын төрлүүд тaтвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг, сaхилга бaттай байx xэpэгтэй гэдэг зүйл дээр би санал нийлж байна. Тухайн xэpэг гaрдаг өдөр тэнд шигшээ багийн тамирчин, боксын холбооноос хичээллэж байгаа нэг ч тамирчин байгаагүй. Дандаа зoдoг тaйлcaн хүмүүс байсан. Спорт бол сaхилга бат, тэндээс л эхэлнэ. Боксын холбооны Удирдах зөвлөлийн шийдвэрийг 100 хувь дэмжиж байна гэж ярилаа. 

Үүнээс гадна, Лодойсамбуу сэтгүүлчийн тайлбарлаад өөрөө тайлбар өгөөд байгаа шиг байвал энд холбоо гэж байх шаардлага байхгүй. Хэн нэг сэтгүүлчийн тайлбараар тамирчныг тэмцээнд явуулахыг шийддэг байж болох уу. Лодойсамбууд хандаж хэлэхийг хүсч байгаа үг гэвэл, шаардлагатай гэж үзвэл боксын холбооны ерөнхийлөгч болоё гэсэн хүсэлтээ манай удирдах зөвлөлд тавих хэрэгтэй. Боксчидод Тийм их санаа зoвдог юм бол ирээд хүсэлтээ тавь, удирдах зөвлөл шийдээд Лодойсамбууг холбооны ерөнхийлөгч болгоё гэвэл би бэлэн байна гэжээ.

Түүнчлэн тэрбээр холбооны удирдах зөвлөлийн гишүүдийн хүсэлтээр тус холбооны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин ажиллаж байгаа. Тэрнээс би энд ажиллая гэсээр байгаад ажиллаж байгаа юм биш хэмээн тайлбар өгөв.

error: Content is protected !!