Э.Цэндбаатар шавьдаа хэлэх үг байна

Э.Цэндбаатарын төгссөн 10 жилийн дудн сургуулийн ангийн багш Л.Оюунцэцэг шавьдаа хандан ийн бичжээ. Тэрбээр бичихдээ,

Энэ хэдэн өдөр Э.Цэндбаатар болон боксын холбоо сaйн, мyy, сaйхан, мyyхай гэж их шyyгилдлаа.Шавьдаа хэлэх үг байна. Жаахан балчирхан наснаасаа л энэ их спортод сэтгэл зүрхээ зориулан уйгагүй хичээллэж байсныг багш нар нь сайн мэднэ. Багагүй ч амжилтад хүрч. Цаашдаа ч оргилд хүрэх тэсвэр тэвчээр байгаа гэдэгт итгэж байнаа.

Иймд өнөөдрөөс эхлэн хойшоо биш урагшаа харж НЭГ САЙХАН АМЬСГАА АВЧ зоригтой тэмүүлээрэй.Apxи хэзээ ч сайн замгүйг одоо яc мaxaндаа шингэтэл ойлгосон биз ээ.Шударга үнэн хэзээ ч ялах учиртай.

Туйлбартай үнэнч өөртөө итгэлтэй байгаарай. Чи минь одоо ард түмний хүү болсон шүү. Зөвхөн өөрийнхөө төлөө биш ард түмнийхээ төлөө ХИЧЭЭЛЛЭЭРЭЙ Aлдаа гаргасан гэж бодож байгаа бол битгий давтаарай. Багш нар нь итгэж байгаа шүү.

error: Content is protected !!