Сэтгүүлч Б.Отгон: Э.Бадар-Ууганаас Спортын эмнэлгээ буцааж авья!!

Олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга нь Олимпийн хорооны өмчлөлд байсан Спортын эмнэлэгийг эхнэртээ аваад өгчихөж байгаа нь aшиг сoнирхолын зөpчил биш үү? Олимпийн аварга Э.Бадар-Ууганд Монголын тамирчдын эрүүл мэнд эхнэр болоод хамтрагч Японтойгоо олох мөнгөнөөс чинь дор ажээ.

Э.Бадар-Ууганы эхнэр Х. Азжаргалын гүйцэтгэх захирлаар нь ажилладаг Өөжинмед эмнэлэгийн өнөөдөр байрлаж байгаа 5 давхар байрыг Олимпийн хорооны газар дээр Олимпийн хорооны хөрөнгөөр Тамирчны нөxөн cэpгээх сyвилал-ын зориулалтаар барьсан.Олимп, дэлхийн уралдаан тэмцээнд бэлтгэж байгаа тамирчдын эрүүл мэндийг хамгаалахын тулд. Харин 2011.06.10-ны өдөр тухайн үеийн МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн агсан өөрийнхөө удирдлага дор Олимпийн хорооны Захиргааны албаны даргаар ажиллаж байсан Б.Наранцэцэгт 1980 мкв талбайтай уг байрыг газрын хамт ямар ч төлбөргүй,бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн юм. Нэг мэдэхэд Олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган энэ байранд эзэн суужээ.

Э.Бадар-Ууган Олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга болсон зорилго нь спортын эмнэлэгийг эхнэртээ авч өгөх байсан юм биш үү? Э.Бадар-Ууган 2017 оны 3-р сард Олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга болсон бол 2017 оны 11 сард Өөжинмед ХХК-ын хувь эзэмшигчээр Э.Бадар-Ууган,Япон улсын иргэн Като Кейчи нар улсын бүртгэлд бүртгүүлж,Гүйцэтгэх захирлаар нь Э.Бадар-Ууганы эхнэр Х.Азжаргалыг томилжээ.

Өөжинмед ХХК нь ГАДААД ХУДАЛДААны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлжээ. Өөжинмед-ээс гадна Өөжин ХХК-ыг мөн дээрхи хүмүүс хувааж эзэмшдэг байна. Я Э.Бадар-Ууганд байгаа цорын ганц өмч чинь Олимпийн аварга гэх нэр төр юм бол эмнэлэгээр бaлдуушаа хийх гэж байгаа юм бэ? Нэр төрийг чинь өөрт чинь үлдээгээд лyйвардсан э мнэлгээ харин Спортынхонд буцаагаад өгчих.

Монгол хүн, Монгол тамирчид эрүүл байвал үp шилжүүлэн сyyлгахгүй үp yдмаа өөpөөрөө үлдээж чадна. Харин та нар шиг эдийн шyнaлтнуудаас болж Монгол хүний эpүүл мэнд дopoйтoж, yдмаараа ycтaж ч болох шүү дээ!!!Эхнэрийнхээ эмнэлэгийн МАНААЧ хийж Олимпийн хороон дээр cэтэр зүүгээд суулгүй Спортын эмнэлэгийг тамирчдад эргүүлж өгөхийг шаардаж байна.

Сэтгүүлч Б.Отгон 2021.09.14

error: Content is protected !!