Дуучин Нара ЗӨГИЙН БАЛ-ны баяраа хийв

Дуучин Нара сүүлийн жилүүдэд урлаг гэхээсээ илүү нийгмийн амьдрал болоод өөрийн хувийн амьдралын асуудлаараа цахим орчинд илүү олон нийтэд харагдах болсон.

Сүүлийн хоёр жил гаруй тэрбээр шинэ бизнесээ нээсэн нь Зөгийн үржүүлэг юм. Урин дулааны цагт асар их ажлын дараа хурааж авсан ЗӨГИЙН БАЛ -аа борлуулж түүгээрээ жилээс жилд бизнесээ өргөжүүлэх болсон тэрбээр өнөөдөр тохиосон дэлхийн зөгийн балны баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлжээ. Тэрбээр энэ талаараа бичихдээ,

,

Өнөөдөр дэлхийн зөгийн балны баярын өдөр Томоко Ибукуро болон өөр бусад чин сэтгэлээсээ зөгийн салбарын хөгжлийн төлөө зүтгэн ажилладаг зөгийчиддөө баярын мэнд хүргэе.

За Нара нь Зөгийн Балны Баяр болж байхад зүгээр суумгүй юм даа гээд гялс бяцхаан зүйл бэлдээд гарын булочкагаа хийгээд, нэрийн чийз плэйтрээ бэлдээд хийчихлээв Хүрэлцэн ирж Мангир нэрийн байгалийн олон цэцгийн зөгийн бал амтлаарай

Саруул захын салбар дахь BJC дэлгүүрт л Нарагийнх нь бал багахан үлдсэн байгаа юм байна шүү Өнөөдрийн хувьд 17:00 цагт хаах юм байна. Өнөөдөр, ариутгал үйлчилгээ хийнэ гэнэ хэмээн өөрийн цахим хуудастаа зараа түгээжээ.

error: Content is protected !!