Э.Цэндбаатар ДАШТ-д оролцох хүсэлтээ МҮОХ-нд гаргалаа

МУГТ Э.Цэндбаатар Дэлхийн аваргад явах хүсэлтээ Олимпийн хороонд хүргүүлж байна.

ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг шигшээ багаас хасаад байгаа билээ. Улмаар түүний жинд сорилго тэмцээнд Алдар спорт хорооны тамирчин О.Тулгыг оролцуулахаар болсон.

Азийн наадмын аварга, Азийн аварга Э.Цэндбаатар ДАШТ-д оролцох хүсэлт өнөөдөр МҮОХ-нд гаргалаа.

Хүсэлтээ МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тамирчдын комиссын дарга, Гавьяат тамирчин Д.Отгондалай нарт өгөхөөр МҮОХ-нд очиход тэд ажил дээрээ байсангүй. Улмаар МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатарын хэвлэлийн төлөөлөгчид төлөөлүүлэн өглөө.

Тэрбээр Би өөрийгөө хэн болохыг харуулмаар байна. Энэ миний хамгийн сүүлчийн ДАШТ. Дараа нь ямар ч эргэлзээгүйгээр мэргэжлийн дэвжээнд өрсөлдөнө. Токиогийн олимпод намайг ялсан Оросын тамирчин ДАШТ-д 60 кг-д оролцоно. Түүнийг ялж, даагаа нэхмээр байна гэлээ.

error: Content is protected !!