Э.Цэндбаатар хaдaг бaрьж, Мoнголын Боксын холбооноос боломж олгохыг гyйлаа

Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар өнөөдөр  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох хүсэлтээ Монголын үндэсний олимпын хороонд хүргүүлсэн.

Тэгвэл дөнгөж сая Монголын Залуучуудын холбоо түүнийг батлан дааж, тэмцээнд нь оролцуулах хүсэлтийг Монголын боксын холбоонд хүргүүллээ.

Энэ үеэр Э.Цэндбаатар Монголын боксын холбооны удирдлагуудаас yyчлaлт гyйж, нэг удаа боломж олгохыг гyйлaa. 

Үүний өмнө тэрбээр хүсэлтээ МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тамирчдын комиссын дарга, Гавьяат тамирчин Д.Отгондалай нарт өгөхөөр МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатарын хэвлэлийн төлөөлөгчид төлөөлүүлэн өгсөн юм.

Тэрбээр Би өөрийгөө хэн болохыг харуулмаар байна. Энэ миний хамгийн сүүлчийн ДАШТ. Дараа нь ямар ч эргэлзээгүйгээр мэргэжлийн дэвжээнд өрсөлдөнө. Токиогийн олимпод намайг ялсан Оросын тамирчин ДАШТ-д 60 кг-д оролцоно. Түүнийг ялж, даагаа нэхмээр байна гэлээ.

error: Content is protected !!