МУГТ Э.Цэндбаатарыг ДАШТ-д оруулахын тулд О.Тулгатай өpcөлдүүлэхээр болжээ

Э.Цэндбаатар Монголын боксын холбооноос, монгол түмнээс уучлалт гуйн, ДАШТ-д өрсөлдөх ганцхан боломж олгохыг хүсээд байгаа билээ.

Тэгвэл түүний хүсэлтийг хүлээн авахаар болсон байна. МУГТ Э.Цэндбаатарыг ДАШТ-д оруулах, эсэх асуудлыг шийдэхийн тулд боксын 60кг-ын жинд О.Тулгатай халз өрсөлдүүлэхээр болжээ. Хэрэв энэ сорил тэмцээнд Э.Цэндбаатар түрүүлвэл тэрбээр ДАШТ-г зорьж, өмнөх сорилоор эрх авсан О.Тулга ДАШТ-д оролцох боломжгүй болно. Учир нь ДАШТ-д Монгол Улсаас нэг жинд нэг л тамирчин өрсөлдөх боломжтой.

Энэ талаар Боксын холбооны удирдлагууд өнөөдөр /2021*0916/ 18 цаг 30 минутаас мэдээлэл хийх юм байна.

Э.ЦЭНДБААТАР: ОДООГООР НАДАД ЯМАР НЭГЭН ХАРИУ ӨГӨӨГҮЙ БАЙНА

Мөн энэ талаар Э.Цэндбаатараас тодруулахад Одоогоор надад ямар нэгэн хариу мэдэгдээгүй байна. Тийм шийдвэр гарсан бол ашгүй дээ гэлээ

Тэгвэл ДАШТ-д оролцох эрхээ өвөртөлөөд байсан О.Тулга болж буй үйл явдалтай холбогдуулан өөрийн байр сууриа хэвлэлд өгсөн товч тодруулгад ийн ярьж байжээ.

-Э.Цэндбаатар ДАШТ-д оролцох х хүсэлт гаргаад буй. Энэ талаар О.Тулга ямар байр суурьтай байна вэ?

-Мэдэхгүй. Багш л мэдэж байгаа. Энэ талаар багшаас асуусан нь дээр. Би Алдар спорт хорооны тамирчид, А.Гантулга багшийнхаа хамт армийн дэлхийн аваргад оролцохоор явж байна. Одоо Сэлэнгэд явна.

-Хэрвээ Э.Цэндбаатарын хүсэлтийг зөвшөөрвөл та ДАШТ-д өрсөлдөх боломжгүй болно.

-Тэгнэ.

-Хэрвээ халз тулаан хийгээд та хоёрын нэгийг нь сонгохоор болвол зөвшөөрөх үү?

-Мэдэхгүй. Монголын боксын холбоо ямар шийдвэр гаргахаас л шалтгаална. Боксын холбооны шийдвэрийг л дагна.

 -Э.Цэндбаатартай өмнө нь тоглож байсан уу?

-Өмнө нь хоорондоо учраа таарч байгаагүй.

-О.Тулга хэдэн настай вэ. Боксын спортоор хэдэн жил хичээллэж байгаа вэ?

-Боксын спортоор найман жил хичээллэж байна. Энэ жил 20 настай. Насанд хүрэгчдийн УАШТ-д өрсөлдөж байгаагүй.

ДАШТ-д оролцох эрх авсан есөн боксчин
error: Content is protected !!