Цэндбаатар болон Тулга нарын Сорил тоглолт аравдугаар сарын 3-нд Эрдэнэтийн Сэлэнгэ баазад болно

Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг ёc зүйн хaриуцлага алдсаны улмаас шигшээ багаас хасаж, ДАШТ-д оролцуулахгүй байх шийдвэрийг Монголын боксын холбооны Удирдах зөвлөлөөс гаргасан билээ.

Гэхдээ Э.Цэндбаатар бypуугаа хүлээн yyчлалт гyйж, өөрт нь дахин нэг боломж олгох хүсэлтийг Монголын боксын холбоо болон МҮОХ-нд гаргасан. Үүний дагуу өнөөдөр Монголын боксын холбооны Удирдах зөвлөл хуралдаж, Э.Цэндбаатарыг хүсэлтийг харгалзан ДАШТ-ий өмнөх сорилт тоглолтод оролцуулахаар боллоо.

Тэрбээр залуу тамирчин О.Тулгатай тулалдаж, ялсан нь ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцох юм. Сорил тоглолт аравдугаар сарын 3-нд Эрдэнэтийн Сэлэнгэ баазад явагдах тов гарсан байна.

МБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Сайнбилэг Шийдвэрийг гаргахад бидэнд хүнд байлаа. Сорил тэмцээнийг гурван минутаар гурван удаа явуулах бөгөөд таван шүүгч шүүлтийг хийнэ. Жинг 60.00 кг гэсэн хатуу шүүлтээр шүүнэ. Нэг ч грам илүү байх ёсгүй. Өрсөлдөх тамирчин О.Тулга Армийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа бөгөөд Москвад байгаа өөртэй нь болон багштай нь ярилцсан гэлээ.

Олон удаагийн алдааг өршөөж, найр тавьж байсан бөгөөд олон удаагийн буруутай үйлдлийг үндэслэн ДАШТ-д оролцуулахгүй байх шийдвэрийг гаргасан бөгөөд энэ бол буруу биш гэдгийг холбооны зүгээс онцолж байна.

Сорил тэмцээнийг телевиз болон сайтаар шууд дамжуулан үзүүлэх бөгөөд үзэгчгүй болох юм байна

error: Content is protected !!