МУГТ Э.Цэндбаатар: Намайг дэмжсэн Монголын ард түмэндээ маш их баярлалаа

Монголын боксын холбооноос сорилго тэмцээнийг дахин явуулж 60кг жингийн ДАШТ-д оролцох тамирчныг сонгохоор болсон билээ. Тэгюэл энэ сорилгод оролцохоор болсон МУГТ Э.Цэндбаатар цахим хуудаснаа ийнхүү бичжээ.

Тэрбээр, Намайг дэмжсэн Монголын ард түмэндээ маш их баярлалаа. Ард түмэнд намайг зөвөөр ойлгуулж өгсөн Лодойсамбуу ахдаа баярлалаа. Намайг алдаагаа засах боломжоор хангаж, итгэл хүлээлгэсэн Монголын Боксын Холбооны шинэ ерөнхийлөгч Нямбаатар болон удирдах зөвлөлийн гишүүддээ маш их баярлалаа гэж хэлээд би улам илүү их хичээж та бүхнийхээ итгэлийг алдахгүй өндөр амжилт үзүүлэн бэлэг барих болно гэв.

Тэрбээр залуу тамирчин О.Тулгатай тулалдаж, ялсан нь ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцох юм. Сорил тоглолт аравдугаар сарын 3-нд Эрдэнэтийн Сэлэнгэ баазад явагдах тов гарсан байна.

error: Content is protected !!