С.Лодойсамбуу: Элдвийн хориондоо өөрсдөө хэвт

Ерөнхий сайд өөрөө цагаан сандал дээр зайгаа бариад сууцан ардаа мянга мянган залуус шавуулцан…

Мянга мянган иргэд нь шинжилгээ өгч чадахгүй, эмнэлэг бараадаж чадахгүй байгааг мэдээгүй байгаа байхөө Сар бүр надаас авдаг 300-400мянган төгрөгөөр гоё л шоу хийж байншдээ ( Тайз, Дрон шоу, арга хэмжээний хувьд бол гоё байна )

Улсын , төр засгийн , нийслэлийн юм бол хэдүүлээ ч юу ч болж болдог гоё шүү та нар !!! Талбайн усан оргилуурынхаа нээлтйиг нийслэл хийж л байсан

Өдөрт 2000 өвчлөлтэй байхад сонгуулиа бас тоохгүй хийсэн өнөөдөр ингээд арга хэмжээгээ хийж л байна тэгчээд хүүхдүүд агаарт гарах гэхээр мэргэжилийн хяналт нь явууладаггүй тээ !!! Хүмүүс ганц хуримаа хийх гэхээр нь цагдаа нь ирж хорино , бүх ААН -үүдээ боож хаана !!! Зүгээр л огцорцгоо …

Ийм байхад ковидыг дурсаад хэрэггүй. Монголын төр тэр чигтээ худлаа хэлбэртэлт хуурамч хэв маягт баригдсан…

Олны танил эрхмүүд дургуйцлаа өөрийн цахим хуудаснаа илэрхийлсээр байна.

С.Ононбат:

Өнөөдрөөс эхлэн корона гэж үгүй болов гэж ойлголоо. Албан ёсоор Монгол Улсын Засгийн газар өөрөө хийлээ! Түмэн олныг өөрсдөө ийм зүйлд оруулчихаад маргааш хорино, хаана, цугларч болохгүй хоорондын зай барь гэдэг яриагаа мартах хэрэгтэй!!!

Ч.Лодойсамбуу:

Ийм байж иргэдээ битгий зэмлээрэй. Элдвийн хориондоо өөрсдөө хэвт. Одоо болно.

Жүжигчин Навчаа: 

Үнэхээр зэвүү хүрээд хэлмээр бичмээр байвч хэлээ хазаад өнгөрий.Харин дахиж хөл хорионд орж үнэхээр чадахгүй шүү

error: Content is protected !!