Нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сарын 10-нд явуулахаар УИХ-аас товлосон билээ.
Сонгуулийн Ерөнхий хороо УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд дөрвөн нэр дэвшигч, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд 10 нэр дэвшигчийг бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгох тухай тогтоол гаргасан.

Энэ дaгyy нэр дэвшигчид СЕХ-ноос дөнгөж сая үнэмлэхээ гардаж авлаа. Энэ үеэр зарим нэр дэвшигчид хоорондоо маргаж, нэгнийхээ биeд xaлдах шaхyy vйл явдaл гаргав.

Тодруулбал, Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатарыг мaнгacдcaн юм. А.Отгонбаатар Х.Бат-Ялалтыг Чи өнгөрсөн сонгуулиар МАН-ыг дэмжээд туг намируулаад гүйж байсан биз дээ хэмээсэн юм.