Э.Цэндбаатар Азийн аварга болохдоо өмссөн бээлийгээ сэтгүүлч Ч.Лодойсамбууд бэлэглэв

Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, Азийн наадмын аварга Э.Цэндбаатар NTV телевизийн Улаан бал нэвтрүүлэгт оролцон, ний нуугүй ярилцсан билээ.

ДАШТ-д өрсөлдөх эрхийн төлөө Алдар спорт хорооны тамирчин О.Тулгатай хүч сорих болсон тэрбээр Азийн аварга болохдоо өмссөн бээлийгээ сэтгүүлч Ч.Лодойсамбууд бэлэглэлээ.

Энэ талаар Ч.Лодойсамбуу цахим хуудсандаа Азийн аварга болохдоо өмсөж тулалдсан бээлийгээ бэлэглэж байна. Цогтой эрийн хиймориос хүртлээ гэж бэлгэшээв. Баярлалаа. Бүгдэд шинэ долоо хоногийн мэнд. Эрч хүч дүүрэн байгаарай гэжээ.

Монголын боксын холбооны Удирдах зөвлөл хуралдаж, Э.Цэндбаатарыг хүсэлтийг харгалзан ДАШТ-ий өмнөх сорилт тоглолтод оролцуулахаар болсон билээ.

Тэрбээр залуу тамирчин О.Тулгатай тулалдаж, ялсан нь ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцох юм. Сорил тоглолт аравдугаар сарын 3-нд Эрдэнэтийн Сэлэнгэ баазад явагдах тов гарсан байна.

error: Content is protected !!