Нэр дэвшигч М.Чингисхаан 99 сая төгрөгийн үнэлгээ бүхий үнэт эдлэлтэй

УИХ-ын 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшиж байгаа М.Чингисхааны Хөрөнгө орлогын мэдүүлэг олон нийтийн анхаарлыг татаад байна. 

Түүний хөрөнгөөс хамгийн анхаарал татаж байгаа зүйл бол 99 сая төгрөгийн үнэлгээ бүхий үнэт эдлэл юм. Тэрбээр жилийн 10 сая төгрөгийн орлоготой,

ЕСӨН сая төгрөгийн үнэлгээ бүхий HONDA INSIGHT маркийн автомашин,

33 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг гэртэй,

33 сая төгрөгийн хурдан удмын адуу,

20 саяын 700 м2 эзэмших газартай хэмээн мэдүүлжээ.

Тэгвэл тэрээр өөрийн энэ мэдүүлгээ тайлбарлахдаа,

Эцэг эхээс өвлөж авсан иж бүрэн тавилгатай 5 ханатай Монгол гэр 33 сая

Өвөг эмэгээс өвлөгдөж ирсэн шүтээн бүхий бор авдар бүхий үнэт зүйл 99 сая

Гал шарын хурдан удмын 1 даага 33 сая

Алдарт хуpд xэтpүүлэгч улаан хонда 9 сая

Эзэмших хугацаа дууссан 0.07га газар 20 сая гэх мэт…

error: Content is protected !!