Eрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гуравдугаар тунд иргэд идэвхтэй хамрагдвал шинэ жилээ тэмдэглэх боломжтой

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гуравдугаар тунд иргэд идэвхтэй хамрагдвал шинэ жилээ ч тэмдэглэх боломжтой. Бид хоёр жил шинэ оноо тэмдэглээгүй. Энэ нь зөвхөн баяр гэдэг утгаараа бус эдийн засгийн эргэлттэй холбоотой тул дэмжиж байгаа юм.Бид эдийн засгаа нээх хэмнэлд орж, дасан зохицох хэрэгтэй. Дэлхийн олон улс орон вакцингүй байхад бид гурав дахь тунгаа хийлгэхийг гуйж байгаа. Вакцинжуулалт 60 хувьд хүрээгүй ихэнх газар эдийн засаг нь хаалттай байгаа гэлээ.

Тэрбээр баасан гарагт болсон Цахим үндэстэн арга хэмжээний талаар ярихдаа, 120 орчим ААН нийлж хийсэн. Мишээл экспо дээр хийх арга хэмжээг парк руу татсан. Буруутгаж болохгүй. Мөн монголд анхны дрон шоу хийсэн. Хамтарч ажилласан ААН, байгууллагууд алдаа гаргасныг үгүйсгэх аргагүй. Гадаа байгаа арга хэмжээг цаашдаа ч хийнэ. Энэ үзэсгэлэн ч гэсэн гадаа болж байна. Цаашид тэмцээн уралдаан нээлттэй болно. Мөн доторх арга хэмжээг ч нээлттэй болгоно. Тиймээс эдийн засгаа нээлттэй болгоно. Харин тэнцвэртэй барих бодлого баримтлана.

Xөл хoрио тавих нь зөв. Гэхдээ дасан зохицож эдийн засгаа нээнэ. Цаашид цap тaxaл улам мyтацилагдаад үргэлжлэхийг ДЭМБ-аас хэлж байгаа. Тиймээс энгийн хэмнэл рүү орж, урагшлах хэрэгтэй гэлээ.

error: Content is protected !!