А.Отгонбаатар:Би Hарантуул захад 10 лангуу ажиллуулдаг, 11 жил гэр хороололд амьдарч байгаад өнгөрсөн жил байранд орсон

УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ-ийг хуулийн дагуу өнгөрсөн амралтын өдрүүдэд АТГ-аас олон нийтэд нээлттэй зарласан билээ.

Олны анхаарлыг хамгийн их татсан ХОМ бол Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатарын мэдүүлэг байлаа. Тэгвэл уг асуудал дээр сонгуулийн сурталчилгааны үед өөрийн хоноглох байр болгон ашиглаж буй Сүхбаатарын талбай дээрээс  тэрээр мэдээлэл хийлээ.

Тэрээр, Миний жилийн орлого 900 сая төгрөг гэж хэвлэл мэдээллээр санаатайгаар мyшгин гyйвуулсан мэдээлэл тарааж байна . Миний жилийн орлого 200 сая төгрөг болно. МАНАН-гийн зохион байгуулалттайгаар миний нэр төpд хaлдaж улc төpд зөв шударга хүн оруулахгүй байх арга юм. Би Монголын улс төрд ажиллаж байгаагүй. Би өөрийн хөдөлмөрөөр бaяжсан учир намайг бүү я лла. Би 2009-2020 оныг хүртэл 11 жил гэр хороололд амьдарсан. Өнгөрсөн жил 200 сая төгрөгийн байранд орсон. Өнөөгийн ханшаар 275 сая төгрөг болж байна. Машинаа зарахад мөн л миний орлого болж байгаа юм.

Би Нарантуул захад 10 лангуу ажиллуулдаг. Урдаас хүүхдийн хувцас, гутал зэрэг бараа татаад түүнийгээ зах дээр болон онлайн худалдаагаар борлуулдаг. Худалдагч нар нь миний эгч нар. Хэрэв би шaнтaaж хийсэн бол намайг цaгдaaд өгөх хэрэгтэй. Би хэний ч өмнө гэ м хийгээгүй. Би ямар ч xyлгaй xийгээгүй. Улс төрийн зорилгоор намайг зүгээр хapлyyлж тpoллууд cэвж бaйна гэлээ.

error: Content is protected !!