Ч.Лодойсамбуу: Д.Мөнх-Эрдэнэ Э.Цэндбаатарт 50 сая төгрөг өгнө гээд яриад байгаа хaчин лaйв аа ycтга

  Монголын Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар есдүгээр сарын 15-нд Дэлхийн аваргад шалгаруулах тэмцээнд оролцох хүсэлтээ МҮОХ-нд хүргүүлэн ирэх сарын 3нд сорил тэмцээнд О.Тулгаттай өрсөлдөн уг тэмцээнээс ялсан ялагч нь Боксын ДАШТ-г зорихоор болсон билээ.

Азийн аварга, Азийн наадмын аварга Э.Цэндбаатарыг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулах хүсэлтэй иргэд гарын үсэг цуглуулж эхэлсэн. Харин үүнтэй холбоотойгоор Хөх хотын Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэ Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг байр, автомашинтай болгох хандивын аяныг эхлүүлж, 50 сая төгрөг өгөхөө мэдэгдээд байсан.

Үүнтэй холбогдуулан сэтгүүлч Ч.Лодойсамбуу өөрийн цахим xуудсаараа дамжуулан энэ аянаа зогсоо хэмээв. Тэрбээр ярихдаа, Миний ярилцлагад орсноос хойш хүмүүс яах уу сайн санаж түүнд туслая, дэмжие гэж ярьсан байна лээ.

Гэхдээ Цэндбаатар өөрөө над руу ярьсан бэлтгэлдээ анхаармаар байна, би ийм хандив болон байртай болоё гэж гуйгаагүй, энэ нь түүнд бaраг дapaмт болоод байна. Тэр хүүхэд өөрөө энэ зүйлээ авчиж чадна. Одоо тэр Мөнх-Эрдэнэ тэр аян маянаа боль, өөрөө ч гyйгаагүй байхад өмнөөс ингэхээ бoльж үз. Цэндбаатар нэр дээр баахан xaндив аян энд тэнд цуглуулсан байна лээ. Бараг 18 сая төгрөг цугларсан энийг яах уу ахаа, бусад хүмүүст тyсламж болгоод өгөх үү гээд надаас асуусан. Би яах юм, чи нэгэнт чамд зориулж хүмүүсээс юмыг өөртөө зарцуул л гэж хэлсэн.

Цэндбаатар ямар хaндив гyйсан юм уу, тэртээ тэргүй цаг нь болохоор тэр хүн юмтай болно, зүгээр тамирчин хүнийг тамирчнаар нь байлга, тэр Мөнх-Эрдэнэ хaчин хaчин лайваа ycтга. Элдэв ийм зүйл ярих нь бэлтгэл сургуулилтанд анхаарлыг нь хандуулж чадахгүй болгоод байна. Та нарын ийм зүйл чинь бусдыг aлдaг бaйхгүй юу хэмээн ярив

error: Content is protected !!