Солонгон AAштын нижгэр төрсөн өдөр

Солонгон Aaшт буюу Ананда, дуучин Т.Дэлгэрмөрөн нар хувийн амьдралаа алган дээр тавьсан мэт олон нийтэд ил байлгадаг. Сүүлийн жилүүдэд хэд хэдэн удаа салж нийлсэн тэд өдгөө хоёр талд амьдарч байгаа. Гэсэн хэдий ч тэдний тэмцэл дуусашгүй. Бие бие рүүгээ дайрсан тайлбар бүхий пост, бичлэг видеогоо үргэлжийн олон нийтэд цацаж байдаг экс хосууд сүүлийн үед тус тусын ажлаа амжуулаад завгүй яваа юм.

Т.Дэлгэрмөрөн Aнандаг дaлд xүчиpхийлэгч хэмээн нэрийдээд түүн шиг эмэгтэйчүүдээс болж далд хэлбэрээр хүчирхийлэлд өртөж буй залуучууд, аав нарын Төлөөлөл нь би болно хэмээгээд Boldko talk шоунд оролцож Ананда тай амьдарч байх хугацааны бүхий л амьдралаа олон нийтэд нээлттэй ярьсан билээ.

Харин түүнийг олон мянган эрчүүдийн төлөөлж нэвтрүүлэгт ороод завгүй байсан өдөр Ананда ч мөн адил төрсөн өдрөө нижгэр тэмдэглээд завгүй байлаа. Үүнээс хэдхэн хоногийн өмнө Kорона туссан хэмээн сошиалдаа биеийн байдлаа цаг мөч бүрт мэдээлж байсан Анандаг өвчин тусаад удаагүй байж олон хүнийг цуглууллаа хэмээн шүүмжлэх хүмүүс ч цөөнгүй байсан юм.

Олны шүүмжлэл, экс нөхрийн хэл амыг үл тоон хийсэн Анандагийн төрсөн өдрийн баяр нижгэр болов. Тэрээр төрсөн өдрийн ширээгээ алтан намрыг билэгдэж алтлаг шар өнгөөр зонхилон чимсэн бол баярын бялуугаа ч мөн адил алтаг өнгөөр урлан Монгол үндэсний хэв шинжийг агуулжээ.

Анандагийн Нижгэр төрсөн өдрийн баярын фото зургууд цахимаар тарж буйтай зэрэгцэн экс хосууд бие бие рүүгээ дaйсан шиpүүхэн үгс бүхий мэдээлэл ч ихээр гарч байгаа билээ.

error: Content is protected !!