Ая зохиогч Балхжав дуучин Сарантуяа, Ариунаа нарыг хоршуулна

МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Т.Ариунаа нар анхны хамтарсан уран бүтээлээ гаргах аж. Тус уран бүтээл удахгүй үзэгч, сонсогчдын хүртээл болохыг цахим орчинд мэдээлжээ.

МУГЖ Т.Ариунаа 1996 онд анхны Эpoc № 1 цомгоо гаргаснаас хойш 10 орчим цомгийн уран бүтээлд ажилласан билээ. Харин МУГЖ Б.Сарантуяагийн хувьд 1993 оноос хойш идэвхитэй уран бүтээл туурвиж буй.

Энэ талаар дуучин Т.Ариунаа өөрийн цахим хуудастаа Дуучин Т.Ариунаа миний санаачилгаар Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Балхжав аялгууг нь бүтээж, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар яруу найргийг нь урлаж, Үлэмж төгөлдөр шинэхэн дуу төрлөө.

Домогт Зууны манлай дуучин Б.Сарантуяатай хамтран анх удаа өөрсдийн соло чиглэлийн дуугаа та бүхэндээ тун удахгүй хүргэх гэж байна гэжээ.

Дуучин Т.Ариунаагийн хувьд саяхан нөхрийн хамт шyдарга бyс хyyль, шүүxийн бaйгууллагын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Харин дуучин Б.Сарантуяагийн хувьд өөрийн уран бүтээлийн 23 дахь цомог болох 10 дуунаас бүрдсэн Хайрын бурхан өнгөт пянзныхаа баярыг аравдугаар сарын 2-нд хийхээр төлөвлөөд буй юм. Түүний шинэ пянз цуврал хэлбэрээр гарах аж.

error: Content is protected !!