Дуучин Нара: Хөвсгөр ч гэсэн хөөрхөн байх нь чухал

Цахим орчинд нээлттэй нэгэн болох дуучин Нара буюу М.Нарантуяа олон ажил амжуулахаас гадна нийгмийн асуудлаар ч дуугарахгүй сэдэв гэж үгүй.

Сүүлийн үед зөгийн балны бизнестээ анхаарч орон нутагт хэсэгтээ завгүй байсан тэрбээр зөгийн балаа хурааж дуусаад төв орчмоор түлхүү байж дагагч нартайгаа санал сэтгэгдэлээ цахим орчинд хуваалцаж буй. Хэсэгтээ завгүй байсан тэрбээр гадаад төрхөндөө анхаарч, нүүр будалтаар олноо танигдсан Bella гэх бүсгүйгээр өөрийн өөр төрхөө харуулаад авав.

Тэрбээр нүүрээ будуулан эмэгтэйлэг төрхөө харуулсан зургаа нийтлэн Хөвсгөр ч гэсэн хөөрхөн байх нь чухал нтр Уярч уянгалчих гээд байдаг болчвуу яав хэмээн бичжээ.

Нүүр будалт одоо цагт нэгэн төрлийн урлаг болтоло хөгжиж охид эмэгтэйчүүд өөрийн төрхөө онцгойрон гаргахад тун чухал зүйл гэдгийг ухаарах болсон билээ.

error: Content is protected !!