УХАМСАР хөшөөн дээр зогссон СОЁЛ урлагийн газрын дарга УХАМСАРГҮЙ гэгдээд буй үйлдлээ тайлбарлав

Монгол уран бүтээлчийн бүтээл 2017 онд Нэгдсэн үндэстний байгууллага /НҮБ/-ын төв байрны цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэсэн билэээ.

Монголын Урчуудын эвлэлийн шагналт, Соёлын тэргүүний ажилтан, уран барималч Аюурзанын Очирболдын Ухамсар хэмээх бүтээл ийн хөшөө болон сүндэрлэж, 2017 оны аравдугаар сарын 13-нд АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын гадна талбайд хөшөөг нээх ёслол болсон юм.

Уран барималч А.Очирболд өмнө нь “Амур”, “Буур Жамьян”, “Дэмүүл Арслан”, “Хотгойдын ван Чингүнжав”, “Мандухай сэцэн хатан” зэрэг алдартай баримлуудыг бүтээсэн уран бүтээлч билээ.

Нийслэлийн Соёл, урлагийн газрaaс өрнүүлж буй Урлагийн хот Улаанбаатар аяныг өнөөдөр Ухамсар бүтээлээр нийслэл хотноо эхлүүлжээ. Улмаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Энхтайваны өргөн чөлөөний нийтийн эзэмшлийн (хуучнаар Ахмадын холбооны) талбайд орчин үeийн контемпорари бүтээлүүдийг цувралаар байрлуулсан юм.

Харамсалтай нь, Нийслэлийн Соёл Урлагийн газрын эрхмүүд Ухамсар бүтээлийн дээр нь гарч зогсоод зураг авхуулсан нь олны дyргүйцлийг ихэд төрүүлэв. Тэр тусмаа тэдний дунд урлаг, уран бүтээлийн үнэ цэнийг хүндэлж, үнэлэх учиртай Төрийн хошой шагналт Жанцанноровын хүү, Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Дамдинцэрэн байсан нь харамсалтай.

Энэхүү үйлдлийнхээ талаар Ж.Дамдинцэрэн тайлбар хийхдээ, Энэ баримал нь дээр нь гарч болох зориулалттай хийгдсэн гэсэн. Өчигдөр шөнө баримал байрлуулж байхад А.Очирболд уран бүтээлч өөрөө энэ дээр нь гарч үзэх, ойроос мэдрэх боломжтой гэж хэлж, хамт дээр нь зогсож үзсэн. Түүнээс юу гэж дээр нь хамаагүй гараад байхав дээ. Хэл амаа бyлаацалдаад учиргүй байх чинь вэ энэ хүмүүс чинь ххэ.

Энэ коммeнт бичиж байгаа хүмүүс нь хүртэл нэг хүний мэдээллээр хандахгүй, ѳѳрийн толгойтой л хүмүүс баймаар юм даа гэжээ.

error: Content is protected !!