Ерөнхий сайдын зөвлөх Э.Долгионы үүдний хаягны ЭВЛҮҮЛЭГ зураг олныг бухимдуулав

АН-ын угшилтай, Bloomberg TV Mongolia телевизийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Э.Долгион өдгөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон тооны зөвлөхөөр ажиллаж буй.

Засгийн газрын 200 хоногийн тайлан нэвтрүүлгийн үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Э.Долгионыг өөрийн зөвлөхөөр ажиллуулах саналыг тавьж байсан юм. Тэгвэл Э.Долгион ажилдаа орсон бөгөөд төрийн ордон дахь өрөөнийхөө үүдэнд хаяг бичихдээ Худалдаа хөгжлийн банкнаас Засгийн газарт суух бүрэн эрхт консул гэж бичсэн байгаа талаар зураг сошиалд тарсан юм.

ЭВЛҮҮЛСЭН ЗУРАГ

Тэгвэл эл зураг эвлүүлэг бөгөөд бодит байдалд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх хэмээн бичсэн байна.

Дашрамд дурдахад, Э.Долгион Bloomberg TV Mongolia телевизийн гүйцэтгэх захирлын ажлаа өгсний дараа түүний оронд хотын дарга Д.Сумъяабазарын хэвлэлийн албаны даргаар ажиллаж байсан Б.Батманлайг томилсон билээ.

error: Content is protected !!