ГУРВАН ОХИН-ы Сологийн НАМРЫН МОДА

Охидын хамтлаг дундаа олон жил уран бүтээлээ туурвисан хамтлаг бол Гурван охин билээ. Өнгөрсөн хугацаанд гишүүд дундаас гадаад үзэмжээрээ хамгийн их өөрчлөгдсөн нь дуучин Д.Солонго юм.

Д.Солонго айлын ганц охин. Хоёр ахтай, нэг эрэгтэй дүүтэй. Гэр бүлд нь түүнээс өөр урлагийн хүн байхгүй гэсэн. Эмээ нь түүнийг Хөгжим бүжгийн коллежид элсүүлэхээр хөтлөж очоод шалгуулж байж. Д.Солонго ч тэнцэж, төгөлдөр хуурын ангид орж, улмаар дүүргэжээ.

Урлагийн амьдралаар нэлээд хугацаа зарцуулсан тэрбээр айлын эзэгтэйн амьдралыг бусад хоёроосоо арай хожуудан эрэлхийлж буй нэгэн.

Тэрбээр өөрийн цахим хуудастаа энэ жилийн НАМРЫН ӨНГӨӨ тодорхойлсон зургаа оруулжээ.

Тэрбээр эмээгээ өөрийг нь урлагийн хүн болох замд оруулсан хүн хэмээсэн бол урлагт хөтлөсөн зүйлээ төгөлдөр хуураа гэсэн байна.Харин урлаг түүнийг тэвчээртэй байхад сургаж, үеийнхнээсээ эрт биеэ даан төлөвшихөд голчлон нөлөөлсөн гэнэ.

Түүнийг сайн мэдэх хүмүүс их зарчимч, за гэвэл ёогүй хүн гэж ярьдаг. Тэгвэл Д.Солонго өөрөө ч энэ зангаа хүлээн зөвшөөрдөг юм билээ.

Тэрээр хайр сэтгэлийн тал дээр нилээдгүй нууцлалтай бас хашир нэгэн. Тэрхүү нууцалсан хайрын эзэн нь Mongollian Hyundai компанийн босс М.Энхмандах хэмээн шар хэвлэлүүдээр яригддаг.

Тэдний талаар олон янзаар шар хэвлэлд бичдэг ч өдийг хүртэл албан ёсоор тайлбар хийгээгүйгээс гадна хамтдаа авахуулсан зураг ч байдаггүй. Түүний хамтлагийн гишүүд хэдийнэ ээж болсон ч нас 35 өнгөрч буй Соло өдийг хүртэл ээж болох гэж яаралгүй яваа юм.

error: Content is protected !!