Нас бол тоо гэдгийг харуулж буй жүжигчин Урнаа 49 насны босго давлаа

Хувьсал продакшны эзэгтэй, МУГЖ У.Уранчимэг 49 насны төрсөн өдөр тохиож байна. Хувьсал продакшны удирдагч У.Уранчимэг 1972 онд төржээ. Тэрбээр арван жилд байхдаа 73 кг жинтэй, улаан хацартай охин байсан гэдэг.

Дунд сургуулиа төгсөөд СУИС-д шалгуулсан ч тэнцээгүй учраас дөрвөн жил мэргэжлийнхээ мөн чанартай танилцаж, суралцаж яваад дахин шалгалт өгч СУИС-д орон 1998 онд жүжигчний ангид орж өнөөдрийн жүжигчний амьдралын гараагаа эхлүүлж байжээ.

Сэтгэлд хоногшиж, үзэгчдийг уяраах тод дүр бүтээдэг тэрээр драмын ууган жүжигчдийн нэг. Дуулж, хуурдах, жүжиглэх, бүжиглэх гээд хувьсах олон төрлийн авьяастай тэрээр бие галбартаа гойд анхаардаг нэгэн. Үеийн бүсгүйчүүд дундаас халуухан, төгс галбиртай, сайхан бүсгүйд тооцогддог төдийгүй түүний зэрэгт хүрэх хатагтай нар тун цөөн.

2008 онд МУГЖүжигчин цол хэргэмээр шагнуулсан тэрбээр өдгөө 49 нас хүрч байгаа нь энэ юм.

Нас бол тоо гэдгийг биеэрээ үлгэрлэн харуулж яваа жүжигчин бүсгүй фитнессээр идэвхитэй хичээллэдэг нэгэн. Сүүлийн үед нөхөртөө эрхэлсэн зургаараа гангарах болжээ.

error: Content is protected !!