Америкт болох Азийн Мисс тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох Шүүдэрээ 12 сард Монголдоо ирнэ гэв

Хэд хэдэн дэлгэцийн бүтээлд тоглож, олон залуусыг араас гүйлгэж явсан жүжигчин, фото модель П.Шүүдэрцэцэг буюу Шүүдэрээг танихгүй залуус ховор. Тэрбээр өөрийгөө шинээр нээж, илүү их мэдлэг хуримтлуулахаар АНУ-ыг зорьсон гэдэг.

Сошиалд олон мянган дагагчтай Шүүдэрээ цахим хуудсаа идэвхтэй хөтөлдөг нэгэн. Гэхдээ түүний цахим хуудас хөтлөлт олны танилууд дундаасаа хамгийн өнгөлөг, басхүү мэргэжлийн зураг авалттай байдаг.

Цахим орчинд үргэлж олны анхааралд байдаг үзэсгэлэнт бүсгүй тэрбээр Miss Asia in the USA тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор болсон гэдгийг өмнө бид дуулгасан билээ.


АНУ дахь Ази бүсгүйчүүдийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээн албан ёсны шалгаруулалт тэмцээн 11 сарын 17-ны өдөр АНУ-ын Лос Анжелес хотноо болох аж. Тэмцээнд Монгол улсаа төлөөлөн тус улсад суралцаж буй П.Шүүдэрцэцэг нь Монгол улсад байхдаа жүжигчнээр ажиллаж байсан юм.

Түүнчлэн тэрбээр энэ тэмцээнээ дуусгаад шинэ оны өмнөхөн эх орондоо эргэн ирнэ гэдгээ өөрийн цахим дагагч нартайгаа сэтгэлээ уудлан ярилцахдаа ил болгожээ.

error: Content is protected !!