Жүжигчин О.Цэнгэл хоёр дахь хүүхдээ хүлээн сууна

Сайн уу, амьдрал минь, Боолын гэрээ, Гоёлын даашинз, Хамтран амьдрагч, Ээж, Эр хүн болгож өгөөч зэрэг кинонд тоглож өөрийн ур чадвараа харуулсан О.Цэнгэлийг танихгүй залуус үгүй. Тэрбээр заяаны ханиараа дуучин Мишээлийг сонгосон. Хосууд нэг охинтой.

Сүүлийг хэдэн жил уран бүтээл гэхээсээ илүү сайн ээж болон сошиал нөлөөлөгчөөр түлхүү ажиллах болсон тэрбээр дахин хүүхэдтэй болхоор зэхэж буй зургаа цахим хуудастаа оруулжээ.

О.Цэнгэл анх МҮОНТ-ийн Цоглог хүүхдийн нэвт­рүүлгийн хөтлөгч байсан. Нэг хэсэг хөтлөгч Тэнгистэй хамтран амьдарч байсан ч хайр нь бүтэлгүйтэж салсан. Энэ талаараа нээх ам нээж байгаагүй тэрбээр Үр хүүхэдтэй болохоосоо өмнө хоёр биенээ таних нь чухал. Монгол ёс заншилд заавал бэр гуйлгасны дараа айлд очих ёстой гэдэг. Гэтэл сэтгэлийн хөөрлөөр явж байгаад хүүхэдтэй болчихвол хүүхэд өнчирнө. Тиймээс бүтэн таван жил Тэнгистэй хамт амьдраад хоорондоо зохицохгүй юм байна гэдгээ мэдээд хоёр тийшээсээ болсон хэмээж байсан удаатай.

Харин одоо дуучин залуутайгаа аз жаргалтай амьдарч яваа. Тэднийг дагагчид нь ч тохирсон сайхан хосууд хэмээн магтдаг. Мэргэжлийн жүжигчин биш ч гэлээ түүнийг Ээж кинонд тоглосноор нь соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан.

Би мэргэжлийн жүжигчин хүн биш. Гэхдээ ажилласан хэдэн кинонуудаасаа, хамтарч ажилласан мундаг жүжигчид найруулагчдаас суралцаж, сэтгэл зүрхээ зориулж, чадахаараа хичээж л яваа хүн. Тэднээс сурсан зүйлээс харахад жүжигчид хэзээ ч өөрийнхөө хувь хүнийг бодож, хөөрхөн, сайхан, гоё харагдах гэж хичээдэггүй. Тухайн дүрийн онцлогоос хамаарч хэн байх вэ гэдгээ өөртөө тодорхойлж уг уран бүтээлдээ ханддаг юм байна лээ. Зургийн талбайгаас өөр газар Цэнгэл байж болох ч яг зураг эхлэхэд Навчаа л байх ёстой. Энд тэндээ нэмж будаг түрхүүлж эсвэл энийг ч өмсөхгүй тэрийг ч углахгүй гэж хэлж хэзээ ч болдоггүй юм билээ. Чи тэр чигтээ найруулагч, зураач, нүүр хувиргагчийн мэдлийн хүн.

Чиний бие л чи болохоос чам дээр шинэ хүн бүтээж түүнийг чамаар дамжуулж амилуулж байгаа гэсэн үг юм. Тиймээс үзэгч та киног үзэхдээ тэндээс хэн нэгэн хөөрхөн бүсгүй, сайхан залууг хайж биш хэн нэгэн хүнийг, хэн нэгэн өөр дүрийг хайж үзэж байгаасай. Дөнгөж кинон дээр ажиллаж эхэлж байгаа дүү нар маань ч бас хөөрхөн сайхан харагдах гэж биш хэрхэн өөрт оногдсон ажлаа чанартай гүйцэтгэж өөр хүн амилуулах вэ гэж бодож ороосой. Монгол кино дэлхийн дэлгэцэнд хүрэх тэр мөчийн төлөө сэтгэл зүрх, оюун ухаан, хүч чадлаа зориулан хөдөлмөрлөж хийж бүтээж яваа бүх хүмүүст баярлалаа. Монгол кино мандтугай хэмээн СТА шагналаа авахдаа хэлж байсан билээ.

Эмэгтэй хүний хувьд хүүхэд гаргаад гэртээ асран хамгаалж байна гэдэг маш чухал үүрэг, хариуцлага. Үүнийхээ хажуугаар гэр бүлийнхээ арыг даана гэдэг тэвчээр шаарддаг ажил гэдэг. Олны танил бүсгүйчүүд сүүлийн жилүүдэд өөрсдөө хүүхдээ харж, хүмүүжлэх нь түлхүү болсон. Тэдний нэг нь О.Цэнгэл. Хүүхдээ өсгөнгөө өөрийгөө хөгжүүлнэ гэдэг нь мөн л том ажил. Түүний өөрчлөлт гэрэл зургуудаас нь тодхон харагдаж байгаа биз.

error: Content is protected !!