Москва хотод болж байгаа армийн дэлхийн аварга шалгаруулах боксын тэмцээний хагас шигшээ тоглолтууд өчигдөр (2021.09.24) явагдлаа.

56 кг-ын жинд Х.Энх-Амар Алжирийн Усама Морджанетэй өрсөлдөж, ур чадвар, туршлага, бүх зүйлээр илүүрхэн яллаа. Финалд түүнийг ОХУ-ын Овик Оганнисян хүлээж байна. Энэ тулааны өмнө Х.Энх-Амарын төрсөн дүү Х.Энхмандах 52 кг-ын жинд эзэн орны тамирчин Дмитрий Двалитай мөнгөн медалийн төлөө өрсөлдөж, ялагдсан юм.

Түүнчлэн өнөөдөр тус тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-д өрсөлдөж байгаа ОУХМ Т.Болортуул өнөөдөр армийн дэлхийн аваргын төлөө ОХУ-ын Гавьяат тамирчин Дарья Абрамоватай тулалдана.
Т.Болортуул нь боксчин Х.Энх-Амарын эхнэр юм.
56 кг-ийн жинд Х.Энх-Амар Алжирийн Усама Морджанег ялж, алтан медалийн төлөө ОХУ-ын Овик Оганнисянтай тулалдах болсон. Армен гаралтай орос тулаанч хагас шигшээд Казахстаны Рустем Шауменовыг 3:2 ялсан.
Овик Оганнисян 28 настай. 2013 оны Европын аваргын тэмцээний хүрэл медальтай. 2011 оноос ОХУ-ын шигшээ багт орсон. ОХУ-ын аварга. ОУХМ цолтой.