Нийслэл ХҮҮХЭН Золоо

Нийслэл хүүхэн киноны Гэрэлцэцэг хэмээх даруухан, зөөлхөн эмэгтэйн дүрийг чадварлаг амилуулсан, залуу жүжигчин Б.Золзаяа арван жилийн сурагч байх үеэсээ л хүүхдийн нэвтрүүлэг хөтөлж, телевизийн урлагт дурлан, ирээдүйн мэргэжлээ сонгосон гэдэг.

Үзэгч олноо танигдсан Гэрлээгийн дүрийнхээ талаар ярихдаа, дүр хуваарилахад намайг эхлээд Сараагийн дүрд тоглуулна гэж харж байсан юм. Зохиолоо уншихаар Сараа биш, Гэрэлээ л надад буугаад байдаг. Сараагийн хувьд ааштай, жоохон ширүүн дүр. Гэрэлийн хувьд зөөлөн, даруухан гээд надтай ойр буугаад байдаг. Дур мэдээд, Гэрэлээ болъё гэж хэлж чаддаггүй.

Тэгсэн найруулагч маань Гэрэлцэцэгийн дүрд Золоо тохирох юм байна гээд сонгогдож байсан. Гэрэлээ бид хоёрын итгэмтгий зан хоорондоо адилхан юм шиг санагддаг. Нийслэл хүүхэн кинонд би нэгдүгээр найруулагчаар ерөнхий найруулагчийн дор жүжигчид болон зураг авалтаа хариуцаад ажиллалаа. Тийм болохоор үнэндээ бүх анхаарлаа Гэрэлийн дүрд зориулж чадаагүй. Одоо бодоход ажлынхаа хажуугаар яаж ийж байгаад цаг гаргаад дүр дээрээ ажилласан бол илүү сайн дүр гаргах байсан даа гэж боддог.

Тухайн үед найруулагчийн ажилдаа түлхүү анхаараад, Одоо хаана зураг авах билээ, энэ айлд зураг авахад юу, юу хэрэг болох билээ, хэддүгээр ангийн үргэлжлэл билээ гээд тэр бүгдийг зураач, зураглаач нартаа хэлнэ гээд дүрээ бодох завгүй ажиллаж байсан. Ерөнхийдөө өөрийнхөө бүх зургийг хойш тавиад, гаднаас ирж тоглож байгаа жүжигчдийн зураг авалтыг эхэнд тавьж өгсөн. Анзаарвал Нийслэл хүүхэн кинон дээрх миний хэсэг ихэнхдээ намар авсан зураг байгаа хэмээн ярьсан юм.

 Тэрбээр нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Нөхөр нь СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Одоо Oi энтертайментад ажилладаг. Уран бүтээлийн тал дээр нөхрөөсөө зөвлөгөө, заавар их авдаг. Түүнээс бусдаар хамт байгаа үедээ, гэртээ ажил ярихгүй байхыг хичээдэг тийм нэг залуу гэр бүл аж.

error: Content is protected !!