Хакүхо М.Даваажаргал зодог тайлна

Оозүмо (Их сүмо) хэмээх мэргэжлийн сүмогийн түүхэнд байгаагүй олон рекордын эзэн, сүмод 45 удаа түрүүлсэн ёкозүна Хакүхо М.Даваажаргал баруун өвдөгний бэртлийн улмаас цаашид барилдахад хүндрэлтэй болсон тул зодог тайлахаар шийдвэрлэсэн байна. 

Хакүхо М.Даваажаргал 2007 онд ёкозүна цол хүртэж,  өнөөг хүртэл 1187 даваа авч, 45 түрүүлж бүх цаг үеийн бүх дээд амжилтыг эзэмшиж байгаа их аварга билээ.

Японы Нагоя хотын Долфинс ордонд болсон мэргэжлийн сумо бөхийн Нагоя башёгийн сүүлийн 15 дахь өдөр Их аварга Хакүхо М.Даваажаргал, Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй түрүү бөхийн төлөө барилдаж, түүнийг котенаге мэхээр давснаар 45 дахь түрүүгээ хүртсэн билээ.

Ийнхүү 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал Макүүчи буюу Дээд зиндаанд 45 түрүү авсан хосгүй амжилтын эзэн болсон төдийгүй Японы Эзэн хааны цомыг 45 дахь удаагаа хүртсэн юм. Тэрбээр Дархан аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт, алдарт бөх Жигжидийн Мөнхбат аавдаа зориулж энэ башёд түрүүлнэ гэсэн амлалтаа ийнхүү нэг ч уналгүй 15 даваатай бахархалтайгаар биелүүлж чадлаа хэмээн ярьсан байсан.

Тэмцээний дараа Их аваргын дараагийн зорилт юу бол гэсэн сурвалжлагчийн асуултад, Тэрбээр, Их аварга болоод 899 даваа аваад байна. Тэгэхээр дараагийн зорилт маань 900 дахь даваагаа авах гэж хариулж байсан ч тэрбээр ийнхүү зодог тайлах мэдээлэл гарч байна.

error: Content is protected !!